Эрүүл мэндийн технологийн хөгжил нь эмнэлгийн шатлал бүрд тохирсон эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх болон эрүүл мэндийн мэдээллийн өртөг зардал хямд, хүртээмжтэй хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан дэлхийн жишигт ойртуулах боломж бололцоог бидэнд олгож байна.
Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан манай ГССҮТөвийн эмч, сувилагч нар багаараа “ЭГЭМ ДАЛНЫ ХОЛБООСНЫ УРАГДАЛ, ГЭМТЛИЙН ЗАНГУУТ ТҮГЖЭЭГ АШИГЛАН СЭРГЭЭХ” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ.
Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүн:
- Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид
- Эрчимт эмчилгээ, мэдээгүүжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэнөлзий
- Яс Үений Гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх
- Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам
- Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч М.Амгаланпүрэв
- Мэдээгүүжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан
Бид энэхүү гэмтлийн мэс засал эмчилгээг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтасаар эгэм далны холбоосыг сэргээж байсан. Мэс заслын дараа мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөнийхязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг санал гомдол бүртгэгдсээр байдаг.
Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг. Үүнд:
- Мэс заслын дараах өвдөлт бага
- Үений хөдөлгөөний үйл ажиллагаа эрт сэргэнэ
- Зөөлөн эдэд хөнөөл багатай
- Мэс заслын дараах сорви бага үүсдэг
- Үйлчлүүлэгчийн эмчилгээний дараа сэтгэл ханамж өндөр
- Мэс засал эмчилгээний дараа хүндрэл бага
- Мэс заслын шарх анхдагчаар 7-10 хоногт бүрэн эдгэрнэ
- Үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар эрт сэргэж байна.
- Ор хоног (2-4) болж буурсан