Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: САЛБАРЫН САЙДАА САНДАРГАСАН СОШИАЛ ДУУЛИАНЫ ЭЗЭД БУЮУ ФУКУОК НИСЭГСЭД

Хамтарсан Засгийн газрын хамгийн балчир сайд Э.Одбаяр сүүлийн үед сошиалд “нүдүүлээд”, тун ч сандаруу яваа. Төрийн ордны хонгилд өдөр алгасахгүй сэтгүүлчдэд бүчүүлээд, бултаж нэг, бантаж нэг, бухимдаж нэг харагдах. Яваандаа, ямбанаас нь буулгах асуудал ч яригдаж болзошгүй болчихлоо. Учир нь, түүний удирдлагад байдаг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын мэргэжилтнүүд улсын төсвийн 55 сая төгрөгөөр онгоцны тийз авч, Вьетнамын Фукуок арал руу ниссэн асуудал нийгэмд ил болж, шүүмжлэл дагуулж буй. Уг нь тэд Вьетнамын төрийн байгууллагуудаас туршлага судлахаар явсан гэх. Гэвч далайн эрэг, наран шарлага, зугаа цэнгэлийн төв болоод буй Фукуок арлыг сонгож очсон нь арай өөр зорилготой явсан хардлагыг төрүүлээд байгаа юм. Өөрөөр бол, Э.Одбаяр мэргэжилтнүүдээ туршлага судлуулах нэрээр төсвийн мөнгөөр тэнгисийн эрэгт тухлуулж байгаад авчирсан байж болзошгүй асуудалд холбогдчихоод байгаа юм. Төсвийн хулгайн тэрбумаар яригдаад дасчихсан учраас 55 сая төгрөг шалихгүй мөнгө, шавилхан хэрэг шиг санагдах л байх. Гэхдээ тавчигтай эмэгтэй Засгийг газрыг танхимаар нь огцруулсан түүх бий. Тэгэхээр 55 сая төгрөгийн тийз ганц сайдыг яам, ямбанаас нь салгах хангалттай хурц асуудал.

Өчигдөр Э.Одбаяр “Явсан хүмүүстэй нь уулзаж, туршлага судлахаар явсан уу, амрахаар явсан уу гэдгийг нь асууна. Тэрний дараа төсвийн хохиролгүй болгох, хариуцлага тооцох эсэх гэх мэт асуудал яригдана” гэж мэдэгдсэн. Тэгэхээр ойрын хэдэн өдөртөө энэ асуудал анхаарах сэдвүүдийг нэг байсаар байх нь гэсэн үг.

Шилэн дансанд бүртгэгдсэнээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон “Аэр маркет” ХХК-ийн 55 сая төгрөгийн тийз захиалгын гэрээн дээр 20 хүний нэр бий. Өөрөөр бол, салбарын сайд Э.Одбаярыгаа сандаргаж, сошиалд “нүдүүлж” буй Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын мэргэжилтнүүд буюу “хэргийн эзэд” гэсэн үг. Тэгвэл бид тухайн 20 хүнийг танилцуулж байна.

Төмөртогоогийн Оюун- ЗГХЭГ-т шинжээчээр ажиллаж байсан. Одоо Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн багийн Ахлах менежерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

Батмөнхийн Алтантуяа- МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын даргаар ажиллаж байсан.

Буянхишигийн Отгонсүрэн- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Сүхбаатарын Энхжаргал- Нийслэлийн улсын бүртгэлийн газарт Улсын бүртгэгч, Стандарт, хэмжилзүйн газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.

Цэрэндагвын Идэрбат- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Энхтайваны Ариунболд- Хан-Уул дүүргийн прокурорын газарт туслах, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, Баянзүрх дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, Ховд аймгийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байсан.

Зоригтын Болор- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги, судалгааны хүрээлэнд Шинжээчээр ажиллаж байсан.

Хоролсүрэнгийн Оюунчимэг- Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хяналтын улсын байцаагч, БОАЖЯ-нд Хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан.

Дарьсүрэнгийн Дэлгэрнасан- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нягтлан бодогчоор ажиллаж байсан.

Батаагийн Саруул- Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.

Лүүрэвийн Өнөртуяа- Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.

Борбандийн Отгонцэцэг- Хот байгуулалт, хөгжлийн газарт Газар зохион байгуулагчаар ажиллаж байсан.

Ёндонгийн Отгонжаргал- Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.

Даваагийн Отгон- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхай, байгаль орчны хяналтын газрын даргаар ажиллаж байсан.

Мөнх-Эрдэнийн Энхзориг- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан.

Содхүүгийн Гэрэлмаа- Төрийн банкны дэд захирлаар ажиллаж байсан.

Нэргүйн Пунцаг- Увс аймаг дахь Гаалийн газарт Улсын байцаагчаар ажиллаж байсан.

Дашдондовын Цэцэгмаа- Зам, тээврийн хөгжлийн яаманд Ахлах мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Оргилын Мөнхзориг- Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.

Ямартай ч сошиалд хэдэн өдрийн сэдэв болж, салбарын сайдыгаа сандаргаж буй “Фукуокын 20”-ыг товч танилцуулахад ийм байна.

ТАНИЛЦ: САЛБАРЫН САЙДАА САНДАРГАСАН СОШИАЛ ДУУЛИАНЫ ЭЗЭД БУЮУ ФУКУОК НИСЭГСЭД
ХҮН-ЫГ Т.ДОРЖХАНД, П.НАРАНБАЯР ХОЁР ДАМПУУРУУЛЖ ДУУСЛАА
ХҮН-ЫГ Т.ДОРЖХАНД, П.НАРАНБАЯР ХОЁР ДАМПУУРУУЛЖ ДУУСЛАА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.