
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 26.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.2 хувь буюу 3.8 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 22.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6 хувь буюу 2.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Татварын орлого 21.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.4 хувь буюу 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд нийгмийн даатгалын орлого 17.3 хувь буюу 687.7 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 15.8 хувь буюу 695 тэрбум, орлогын албан татварын орлого 9.5 хувь буюу 557.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 8.7 хувь буюу 66.8 тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Дээрх хугацаанд татварын орлогын 30.4 хувийг орлогын, 24 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22 хувийг нийгмийн даатгалын, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.3 хувийг онцгой албан татварын, 13.6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 64.3 хувийг ААНОАТ, 35.7 хувийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байлаа.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 24.6 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3 хувь буюу 2.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд бараа үйлчилгээний зардал өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4 хувь буюу 892.2 тэрбум, хөрөнгийн зардал 17.5 хувь буюу 720.7 тэрбум, урсгал шилжүүлэг 9.4 хувь буюу 825.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Нийт зардалд урсгал шилжүүлэг 39.2, бараа үйлчилгээний зардал 33.1, хөрөнгийн зардал 19.8, хүүгийн зардал 5, татаас 2.9 хувийг эзэлж байгааг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга Ш.Ариунболдын мэдээлсэн юм.
Хөрөнгийн зардал оны эхний 9 сард 4.8 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.5 хувь буюу 720.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал 13.3 хувь буюу 390.9 тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 31.2 хувь буюу 102 тэрбум, их засварын зардал 17.7 хувь буюу 38.5 тэрбум, бусад хөрөнгийн зардал 24.4 хувь буюу 154.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!