АИ-92 автобензиний импортын үнэ 17.8 хувиар өсчээ

АИ-92 автобензиний импортын үнэ есдүгээр сард нэг тонн нь 873 ам.доллар байсан бол аравдугаар сард 1,063 ам.доллар болж, 17.8 хувиар өсчээ. Энэ талаар Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа Шатахууны шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Өмнөх шуурхай штабын хуралдаанаас шатахуун борлуулдаг аж ахуйн нэгжүүд үнийг нэмсэн үндэслэлийг шалгаж тогтоох үүрэг өгсний дагуу Монополын эсрэг газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажилласан байна.
Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр, олон улсын зах зээл дэх үнийн өсөлт дотоодын шатахууны үнэд нөлөөлсөн байж болзошгүй байгааг Б.Амарсанаа хэллээ. Монгол Улс АИ-92 автобензинийг олон улсын биржийн үнээр импортолдог.

АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй байна
АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!