Амьжиргааны өртөг өсөж,  төрийн үйлчилгээ муудсаныг эсэргүүцэн Франц даяар жагсаал болов

Францын Парис, Лион, Нант, Ренн зэрэг хотод амьжиргааны өртөг өсөж, төрийн үйлчилгээ муудаж байгаад эсэргүүцлээ илэрхийлсэн жагсаал бямба гарагт боллоо. Зарим хотод тайван замаар эхэлсэн жагсаал эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, дээрэм тонуул, гал түймэр болж хурцдав. (Гэрэл зургийг AFP агентлаг)

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр жагсаалд 550,000 орчим хүн оролцсон бол Нийтийн хөдөлмөрийн нэгдсэн холбоо (CGT)-ноос уг тоог 800,000 хүрсэн гэж мэдээлэв. Эмх замбараагүй байдлын үеэр 1,800 гаруй хүнийг баривчилжээ.

Жагсаалын үеэр 500 гаруй цагдаа, жандарм (цэргийн цагдаа), гал сөнөөгч гэмтэж бэртсэн бол худалдааны салбарын төлөөлөгчдийн мэдээлснээр 1,500 орчим дэлгүүр, жижиглэн худалдаачид өртөж, хэдэн зуун сая еврогийн хохирол хүлээгээд байна. Мөн Лимож хотын 143 жилийн түүхтэй хотын захиргааны байшин галд өртөж, шатжээ.

Францаас гадна Итали, Бельги, Португал зэрэг улсад ч мөн жагсаал цуглаан болж, энэ нь Европ даяар нийгэм, эдийн засгийн хувьд олон төрлийн бухимдал хуримтлагдсаныг харуулж байна.

Сургуулийн орчин нөхцөл, багш нарын хомсдолтой холбоотой оюутан, сурагчдаас анх эхэлсэн энэхүү эсэргүүцэл нь амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаа байдал болон үйлдвэрчний эвлэлүүдийн дэмжлэгтэйгээр улам өргөжжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
 
Монгол иргэдэд жагсаал зохион байгуулж буй газраар зорчихгүй байхыг анхааруулав
Монгол иргэдэд жагсаал зохион байгуулж буй газраар зорчихгүй байхыг анхааруулав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!