“Монголросцветмет” ХК-ийн охин компани "Шижир алт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэрэг хаашаа замхарсан бэ?
“Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани “Шижир алт” ХХК-ийн захирал О.Баттөмөрт 22.10 буюу "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" заалтаар яллах дүгнэлт үйлдэж байв.
О.Баттөмөр нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байжээ. Тодруулбал, “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан О.Баттөмөр хөрөнгө орлого нь ₮800 саяар нэмэгдсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй байна.
АТГ-аас хэргийг шалгаж, О.Баттөмөрийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр прокурорт шилжүүлээд байсан юм. Өдгөө энэхүү хэрэг хаашаа замхарсныг таашгүй.
О.Баттөмөр 2017 онд "Шижир алт" ХХК-ийн захирлаар томилогдсон. Харин 2020 онд захирал нь солигдсон юм.
Харин О.Баттөмөр нь топ модель О.Уянгын нөхөр юм байна. Мөн УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Э.Анарын найз гэдгээр нь улс төрийн хүрээнд ярьдаг. Мөн Булган аймгийн Бүрэгхангай суманд өдгөө уурхай ажиллуулж эхлээд буй. Ингэхдээ сумын Засаг даргадаа танилаас нь машин худалдан авч, авлигыг өөгшүүлж буй тухай ч сонсогдсон. Тэрбээр энэ зун халамцуу топ эхнэрээ дагуулан Хүй долоо худагт наадамлаж явсантай таарч байв. Түүний унасан Telsa cybertruck машин 80 000$-оос дээш үнэтэйгээр зах зээлд зарагддаг.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үргэлжлэл бий
People сэтгүүлд тун удахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!