“The Remarried Empress” цуврал шуугиан тарьж, шүүмжлэл дагуулж байна

Disney платформын “The Remarried Empress” (Дахин гэрлэсэн хатан) цуврал арваннэгдүгээр сарын 3-нд нээлтээ хийснээс хойш олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ кино нь эхний гурван өдрийн үзэлтээрээ платформын хамгийн их үзсэн бүтээл болж, 50 гаруй улсын зах зээлд зэрэг гарсан Солонгос кино контентыг тэргүүлжээ.


Уран зөгнөлт, романтик төрлийн уг цувралд нөхөртөө хаягдсан хатан хаан Навье Өрнөдийн хаант улсын ханхүүтэй дахин гэрлэхээр шийдэж буй тухай өгүүлдэг.
Гэвч нээлтээ хийхээс өмнө зохиолын ер бусын үйл явдал, дүрүүдийн хувцаслалт, гоёл чимэглэл зэрэг нь үзэгчдийн шүүмжлэлд өртсөн. Зарим үзэгч уг бүтээлийг хэт үлгэрийн, дүрүүдийн сонголт зохимжгүй хэмээн шүүмжилжээ.


Харин нээлтийн дараа цувралын хэсэгчилсэн дүр зураг, жүжигчдийн харилцан яриа цахим орчинд мем, элэглэл болон тархаж, үзэгчдийн сонирхлыг илүү татсан байна.
Одоогоор нийт 10 ангиас зургаа нь цацагдаад байна. Цуврал цаашид цахим орчны шуугианаас гадна зохиол, дүрийн хөгжүүлэлт, жүжиглэлтийн чанараараа үзэгчдийн үнэлгээг хэрхэн авах нь анхаарал татаж байна.

Роналдиньо зодог тайлснаасаа хойш анх удаа талбайд гарч, “Равенна” баг ялалт байгууллаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!