БНСУ-Д СУРАЛЦАЖ БУЙ 1,358 МОНГОЛ ОЮУТАН ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУЖ БАЙНА

БНСУ-д суралцаж буй монгол оюутны тоо жил бүр нэмэгдэж, 2026 оны наймдугаар сарын 30-ны байдлаар 20,784-д хүрчээ. Үүнээс 1,358 оюутан буюу 6.5 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байгааг тус улсын Цагаачлалын албанаас мэдээлсэн байна.

Монгол Улсаас БНСУ-д суралцагчдын тоо 2023 онд 14,295 байсан бол 2024 онд 17,330, 2025 онд 19,865 болж өсжээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдэд анхааруулга хүргүүллээ.

Тодруулбал, сургуулийн сонголт, сургалтын чанар, төлбөр, амьжиргааны зардал болон виз, оршин суух эрхийн нөхцөлийг урьдчилан судлахыг зөвлөжээ. Мөн зуучлагч байгууллагын мэдээлэлд шууд итгэхгүй байх, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс зайлсхийх, цагийн ажил эрхлэхдээ холбогдох зөвшөөрөл авахыг анхааруулсан байна.

Түүнчлэн эцэг эхчүүдийг хүүхдийнхээ сурлага, амьдрах орчин, санхүүгийн болон сэтгэл зүйн байдалд тогтмол анхаарч, хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
 
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!