АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй байна


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр /2026.10.19/ шатахууны хангамж, нөөцийн талаар мэдээлэл өглөө. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабын мэдээлснээр улсын хэмжээнд шатахууны хэрэглээ ердийн үеийн түвшинд байгаа бөгөөд төрлөөс хамааран 10-34 хоногийн хэрэглээний нөөцтэй байна.
Тодруулбал, улсын хэмжээнд АИ-92 автобензиний 22 мянган тонн нөөцтэй байгаа нь ердийн хэрэглээний 10 хоног, АИ-95 автобензиний 2,079 тонн нөөц нь 17 хоногийн хэрэглээг хангах хэмжээтэй байна. Харин дизель түлшний нөөц 108 мянган тонн буюу 27 хоног, онгоцны түлшний нөөц 7,081 тонн буюу 34 хоногийн хэрэглээтэй тэнцэж байна.
Хойд, урд хөрш болон гуравдагч орнуудаас нийлүүлэх шатахууны нийт хэмжээ 78 мянган тонн байгаагаас 38 мянган тонн нь Монгол Улсад орж иржээ.
Мөн ойрын хугацаанд БНХАУ болон БНСУ-аас АИ-92 автобензин импортлох бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ сарын сүүлээр БНСУ-ын талтай хамтран ажиллах гэрээ байгуулах чиглэлээр хэлэлцээ үргэлжилж байна.

Монгол иргэдэд жагсаал зохион байгуулж буй газраар зорчихгүй байхыг анхааруулав
Монгол иргэдэд жагсаал зохион байгуулж буй газраар зорчихгүй байхыг анхааруулав
 
АИ-92 автобензиний импортын үнэ 17.8 хувиар өсчээ
АИ-92 автобензиний импортын үнэ 17.8 хувиар өсчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!