Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

Бельгийн Брюссель хотноо зохион байгуулагдаж буй Европын Холбооны Химийн, Биологийн, Радиологийн болон Цөмийн (ХБРЦ) эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг Үндэсний Холбоо Баригчдын (СВRN NFPs) олон улсын хурлаас Монгол Улс Химийн болон Биологийн (CB) эрсдэлийг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө бүрэн боловсруулж дууссан улсуудын жагсаалтад орсныг мэдээлэв.

Хуралд Төв Азийн орнуудын үндэсний зохицуулагч нар оролцож, Монголын үндэсний зохицуулагч Uranchimeg Tserendorj Төв азийн орнуудын эмэгтэй манлайлагч, үндэсний зохицуулагчаар шалгарав.

Улс орныхоо аюулгүй байдлыг хангах, байгалийн нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, нөр их хичээл зүтгэл гаргаж ирсэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэгтээ баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт ололтыг хүсэн ерөөе.

Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.