Дархан-Уул аймагт жилд 20 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Мон Желат” үйлдвэр ашиглалтад орлоо

Дархан-Уул аймагт малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах “Мон Желат” үйлдвэр ашиглалтад орлоо.

“Дархан Минж” ХХК нь “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн зээл авч, тус үйлдвэрийг байгуулжээ. Үйлдвэр жилд 300 мянган ширхэг бод малын шир боловсруулах хүчин чадалтай бөгөөд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх боломжтой юм. Ингэснээр жилд 20 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.

Мөн арьс, шир боловсруулах явцад үүсдэг шохойн хуваадас болон бусад хатуу хаягдлыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээрээ онцлогтой.

Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК энэ онд 570 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улсын болон орон нутгийн төсөвт 116 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ. Мөн Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Тус үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш 933.2 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 21.4 сая тонн баяжмал боловсруулаад байгаа аж.

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!