Жэннигийн хамтран дуулсан “Dracula” дуу Billboard Hot 100-д гуравдугаарт бичигдлээ

Австралийн “Tame Impala” хамтлаг болон BLACKPINK хамтлагийн Жэнни нарын хамтарсан “Dracula” дуу АНУ-ын Billboard Hot 100 жагсаалтын гуравдугаар байрт хоёр дахь долоо хоногтоо бичигдлээ.

Түүнчлэн “Hot Dance/Electronic Songs” жагсаалтыг 45 дахь, “Hot Rock & Alternative Songs”-ийг 26 дахь долоо хоногтоо тэргүүлсэн бол “Radio Songs”-ийн жагсаалтад есөн долоо хоног дараалан нэгдүгээр байрт бичигджээ.

“Tame Impala” хамтлаг “Dracula” дуугаа 2025 оны есдүгээр сард анх гаргасан бол энэ оны хоёрдугаар сард BLACKPINK хамтлагийн Жэнни оролцсон ремикс хувилбарыг цацжээ. Улмаар уг хувилбар цахим орчинд өргөн тархаж, дууны нэр хүндийг олон улсын хэмжээнд өсгөсөн байна.

Мөн тэд “Dracula” дуугаараа 2027 оны Грэммийн шагналын “Оны шилдэг бичлэг”, “Шилдэг поп хос/хамтлагийн үзүүлбэр” төрөлд нэр дэвшжээ.

“The Remarried Empress” цуврал шуугиан тарьж, шүүмжлэл дагуулж байна
“The Remarried Empress” цуврал шуугиан тарьж, шүүмжлэл дагуулж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!