“М-Си-Эс“ группийн З.Төрмандахтай хамт анх саатуулагдсан Н.Ганболд, С.Жамъянтөгс нарыг суллаж, хилээр гарахыг нь хоригложээ

"Энержи ресурс" компанийн толгой компани болох "М-Си-Эс" группт хуулийн байгууллагаас ажиллагаа явуулж тус компанийн Хуулийн хэлтсийн дарга гэх З.Төрмандахыг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны /2025.02.18/ өдөр "Japan Town" хотхонд байх гэрийнх нь орчмоос баривчилан саатуулж, улмаар түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилээр гарахыг нь хориглоод буй.

Тэгвэл З.Төрмандахтай хамт саатуулагдсан нэр бүхий хүмүүсийг суллаж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас "М-Си-Эс" группийн охин компани болох "М-Армор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж.

Уг саналыг шүүх хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч, Н.Ганболд, С.Жамъянтөгс нарыг энэ сарын 14-ний /2025.03.14/ өдөр суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
 
“Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх“ ёстой бөгөөд УИХ биелүүлэхгүй бол Д.Цогтбаатарын асуудлаар ҮХЦ-д хандана гэв
“Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх“ ёстой бөгөөд УИХ биелүүлэхгүй бол Д.Цогтбаатарын асуудлаар ҮХЦ-д хандана гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!