УИХ гишүүн Х.Баттулгын цалинг хасч, хариуцлага тооцно

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхны хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн билээ.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарын хэлж буйгаар 2024 оны 10-р сарын 01-нээс эхэлж, 2025 оны 1 дүгээр сарын 24 хүртэл үргэлжилсэн намрын чуулганы хуралдааныг таслалтаараа тэргүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгад сануулж, цалинг нь хасах замаар хариуцлага тооцох гэнэ.

Дүрэм журмаараа тухайн УИХ-ын гишүүнд сануулах, уучлалт гуйх, цалин хасах гэсэн саналаар байнгын хороо хуралдаж шийдвэрлэнэ" гэв.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын /2025.01.21/ хуралдаанаар ажлаа байнга тасалж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нарт хариуцлага тооцох асуудал хөндөж байсан.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Лүндэг 11 удаагийн чуулганы хуралдаанд нэг ч суугаагүй бөгөөд есөн удаагийн хуралдаанд эмнэлгийн чөлөөтэй байсан бол хоёрт нь тасалжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд чуулганы хуралдааны нэгд нь л суусан бөгөөд гуравт нь эмнэлгийн чөлөөтэй байж, долоон удаа тасалжээ.

Тиймээс УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Х.Баттулга, С.Лүндэг нарт байнгын хорооны хуралд дуудах албан бичиг хүргүүлсэн талаар мэдээлж байв.

Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа
Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа
 
С.Баяр: Улс төрд орох амар, гарах хэцүү
С.Баяр: Улс төрд орох амар, гарах хэцүү
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!