Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: \“М.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд нарын эсрэг намынхаа жирийн гишүүдтэй хамт тэмцэнэ\“ гэжээ

У.Хүрэлсүх: "М.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд нарын эсрэг намынхаа жирийн гишүүдтэй хамт тэмцэнэ" гэжээ
МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал болж, одоогоор түр завсарлаад байна.МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг хурал дээр ийн хэлжээ.
 
Тодруулбал тэрээр: 
 
"1. УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дүрмийн дагуу хэлэлцүүлнэ. Монгол төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Ажлаа өгөөд хуулийн өмнө та Монгол хүний ёсоор оч.
 
2. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй.
 
3. Улаанбаатар хотын дарга С.Батболд та ажлаа өг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хотын утааг бууруулах талаар та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй.
Би үүний төлөө намынхаа олон мянган эгэл жирийн шударга гишүүд, ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ!!!" гэжээ.
Онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа
Онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.