Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа

Өвлийн улирал эхэлж, хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой комиссын Хүчтэй цасан шуурга болон ган зуд, хөлдөлт, газар хөдлөлтийн үед ажиллах ажлын хэсэг хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт газрын гүний ус, булаг гарч гудамж, зам талбай, айл өрхийн гэр, хашаа усанд автаж хөлдөлт үүсгэж байгаа  нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн гишүүд танилцуулга хийлээ. Тус ажлын хэсгийг дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт ахалж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдал дээр цаашид авах арга хэмжээний талаар болон хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах саналыг холбогдох албаны хүмүүсээс болон тус хорооны Засаг дарга нараас тодруулав.

Түүнчлэн цаг агаарын аюултай үзэгдэл, хүчтэй цасан шуурганаар зам даваа хаагдсан, иргэд төөрсөн, автомашин техник цасанд суусан тохиолдолд хүн, хүч техник хэрэгслийг хэрхэн зохицуулах, хор уршигыг хэрхэн арилгах зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

БАЙР СУУРЬ: ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДЛААР
БАЙР СУУРЬ: ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДЛААР
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА