Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фэйсбүүк хаяг харкердаж, мөнгө залилах тохиолдол ихэссээр ...

Техник технологи хөгжсөн хорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч болсон. Энэ нь сайн тал олонтой ч сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдацтай хөгжлийг дагаад хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилж, бусдын фэйсбүүкээр нэвтэрч найзуудаас нь мөнгө гуйж иргэдийг хохироох гэмт үйлдэл сүүлийн үед тоогоо алдлаа.

Тодруулбал, сүүлийн үед фэйсбүүкээр линк илгээж , хакердана ойр дотнынхон хүмүүсээс мөнгө гуйж авах тохиолдол ихээр гарах болсон байна. Хэрэв та линкэн дээр дарж орвол фэйсбүүкээ хакердуулаад зогсохгүй. Таны найзууд руу тэр линкийг автоматаар илгээж, таны болон найзуудын тань фэйсбүүкрүү нэвтэрдэг юм байна.

Та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс нэгэн жишээг дурдъя, Саяхан нэг танилаас маань “Мөнгө байвал зээлээч маргааш өглөө өгий” гэсэн чат ирсэн юм. Надаас хэзээ ч мөнгө гуйхааргүй хүн болохоор нь залгаад асуутал “Нэг хүнээс линк ирэхээр нь дараад орчихсон чинь фэйсбүүкрүүгээ орж болохоо больчихлоо. Хүмүүсээс мөнгө гуйгаад байна гэнэ. Яах уу” хэмээн сандарч байсан юм. Би тухайн үед мөнгө шилжүүлэх гэж байгаа хүн болоод хариу бичиж дансны дугаарыг нь асуухад өгсөн данс нь фэйсбүүкийн эзний хамгийн сайн найзынхан дансны дугаар болж таарав. Гэтэл найзаас нь дансны дугаар, интернет банкныхаа нууц үгийг өгчих яаралтай мөнгө хийгээд шилжүүлэх хэрэгтэй байна гээд авчихсан байгаа юм.

Тэгээд хүмүүсээс бараг 400 гаруй мөнгө төгрөг найзынхан дансруу хийлгээд, интернэт банкаар шилжүүлээд авчихсан. Энэ хэрэг ердөө 30 хан минутын дотор болоод өнгөрсөн. Одоо болтол олдоогүй.

Энэ талаар, цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тодруулбал, гэмт этгээдүүд таны фэйсбүүкийг судалж, нууц үгийг хулгайлах болон таны зурагтай хуурамч хаяг нээх зэрэг аргаар таны танил, дотнын хүмүүс рүү “Мөнгө зээлдүүлээч” гэсэн утга бүхий зурвас явуулна. Зөвшөөрсөн тохиолдолд өөр хүний дансны дугаар илгээнэ. Харин нөгөө талд хамтрагч нь өөр нэг хүний АТМ-ээс мөнгө авахаар зогсож байх үед нь очиж “Карт руу чинь мөнгө хийчихье, гаргаад өгөөч” гэж хэлээд өөр хүний дансаар дамжуулан таны мөнгийг залилж авна. Иймэрхүү дарааллаар таныг болон таны ойр дотны хүмүүсийг хохироож байна. Сүүлийн үед ийм  төрлийн зохион байгуулалттай гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа учир иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй" гэсэн юм.

Тиймээс чатаар ирсэн линкэн дээр дарж орохгүй, хэн нэгэн танил тань фэйсбүүк чатаар мөнгө гуйсан тохиолдолд заавал өөртэй нь ярьж баталгаажуулж байж мөнгөө шилжүүлэхийг зөвлөе ...

 

Т.Гэрэл

И-Март бидэнд ашигтай юу?
И-Март бидэнд ашигтай юу?
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.