Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсаас хангаж эхэллээ

            Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортоор худалдан авч ирсэн.

             Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кВ-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгасан. Цахилгаан тоноглолуудыг зураг төслийн дагуу байнгын ажиллагаанд оруулах ажил хийгдэж байна. 2020.08.20-ний өдөр Мандал, Тавантолгой, Оюутолгой дэд станцуудыг хэвийн ажиллагаанд залгаж, Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэллээ.

             Оюу толгой уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах энэхүү схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40 МВт хүртэл чадлаар хангах боломжтой бөгөөд одоогоор тус уурхай нь хэрэглээнийхээ 1% буюу 1,3 МВт чадлыг төвийн бүсийн нэгдсэн системээс хэрэглэж байна. Цаашид энэ чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллах юм.

Нийтийн эзэмшлийн газрыг хамгаалахын төлөө С.Амарсайхан шиг тэмцсэн хотын дарга ховор
Нийтийн эзэмшлийн газрыг хамгаалахын төлөө С.Амарсайхан шиг тэмцсэн хотын дарга ховор
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА