Сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа Хятадын компанид 50 га газар олгосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяраас тодруулахад тэрбээр “С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа Хятадын компанид 50 га газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээв.
Албаны хүний бодит тайлбар энэ байна. Угтаа бол УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллах хугацаандаа газрын асуудалд ихээхэн нухацтай хандаж ирснийг нийслэлчүүд мэдэх биз ээ. Эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй удсан ААН-үүдийн зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг нэмэгдүүлэх тал дээр тэрбээр онцгойлон анхаарч байсан билээ. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урдах 2.5 га газар, “Блю скай” зочид буудлын зүүн талын газар, Тагнуулын ерөнхий газрын урд талын Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын өмнөх Цэдэнбалын хөшөөтэй талбай, “Улаанбаатар” зочид буудлын урд талын Монгол, Туркийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ийн II байрны урдах Оюутны талбай, ХХЕГ-ын баруун талын 1.8 га газар гэх зэрэг нийт 13 байршлын гудамж талбайг нийтийн эзэмшилд авч тохижуулсан.
Үүний үр дүнд нийслэлд энэ жил 10 мянга орчим метр.кв гудамж талбайг нийтийн эзэмшилд авч тохижуулах ажил үргэлжлэн хийгдэж байгаагаас гадна 4100 орчим метр.кв явган хүний зам чөлөөлөгдөөд байна. Ингэснээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоолуудыг нэмэгдүүлж, иргэд оршин суугчдын амарч зугаалах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй юм.
Шуурхай.мн