Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЛСЫН ТӨСВИЙГ ЗӨВХӨН ТОМ, ЖИЖИГ КОМПАНИУД БҮРДҮҮЛДЭГ ЮМ БИШ, ИРГЭН ТА ӨӨРӨӨ БҮРДҮҮЛДЭГ

Сүүлийн үеийн ЖДҮ-ийг эрхлэх сантай холбогдон дэлгэгдсэн нийгмийг доргиосон мөнгөний луйвар яригдаж байна. Үүний хамт улсын төсөв, татварын тухай асуудлууд хөндөгдөж байгаа юм. Энэ бол зүйн хэрэг. Гэхдээ олон нийтийн дунд өрнөж буй төсөв, татвартай холбоотой зарим нэг ташаа ойлголтын талаар салбарын мэргэжилтэний хувьд зөв ойлголт өгөх нь чухал гэж бодож байна.

Та бидний олонх нь зөвхөн цалингаасаа төлж буй орлогын татварыг л “энэ бол татвар” гэж мэддэг хэрнээ бусад бүх татварыг ч бид мөн адил төлж яваагаа мартчихдаг нь харамсалтай.

Ингээд татвар, төсвийн тухай ерөнхий ойлголтыг энгийнээр тайлбарлая. Монгол Улсын нийт иргэдийн өмч болох байгалийн баялгаа зарж борлуулсанаас олсон орлого, түүнийгээ ашиглуулсны төлөө хүлээн авч буй төлбөр, бүх төрлийн татвар, бүх төрлийн хураамж, шимтгэлийн орлогыг нийтэд нь улсын төсөв буюу нийтийн мөнгө юм.

Татварыг хэн төлдөг вэ гэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж байгаа хүн бүр төлнө. Нялх нярайгаасаа авхуулаад цалин орлогогүй оюутан сурагчид, өндөр настны тэтгэвэр авагчид, нийгмийн халамж хүртэгсэд, албан хаагчид, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөлсний ажилчид, дарга, цэрэг бүгдээрээ татвар төлөгч юм. Төлж байгаа татварын хэмжээ их үү, бага уу гэж ярихаас биш татвар төлдөг, төлдөггүй хүн гэсэн ойлголт байхгүй. Толгойтой бүхэн татвар төлдөг гэсэн үг. Татвар төлөх нь үнэн, үхэх нь үнэн гэж ярьдаг нь ийм учиртай.

Татваргүй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, орлого гэж байхгүй ээ. Тэр бүү хэл татвар төлсөн мөнгөнийхөө үнэ цэнийн бууралтын нөхөөсөнд нь хүртэл татвар суутгачихдаг Төрийн нэр барьж сувдаг шийдвэр гаргах хүмүүсийг сонгочихдог хөөрхийлэлтэй улс орны иргэд билээ бид. Гэтэл бидний ихэнх нь татвар төлөгч гэдгээ мэддэггүй, бүр татвар төлдөггүй гэсэн ойлголттой явах нь олонтоо.

Бидний худалдан авч буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэнд аль хэдийнэ бүх татвар орсон байдаг гэдгийг хүн бүхэн тэр бүр мэддэггүй байна. Тэгэхээр үнэ юунаас бүрддэг вэ гэсэн асуулт гарч ирж байна. Үнэ нь тухайн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход гарсан бүх зардал + бүх төрлийн татварын зардал + ашгаас бүрдэнэ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр зөвхөн том, жижиг  компаниуд улсын төсвийг бүрдүүлээд байгаа юм огтхон ч биш. Тэд эцсийн хэрэглэгчээс авсан татвараа цуглуулаад, улсын төсөвт шилжүүлж байгаа хэрэг. Үүнийг хүн бүр толгойдоо хийгээд авах нь чухал байна.

Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч, санхүүгийн хараат бус зөвлөх

Ц.БАТБИЛЭГ

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь
Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.