Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ хүлээж аваагүйн жинхэнэ шалтгаан юу вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ хүлээж аваагүйн жинхэнэ шалтгаан юу вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж, Санкт Петербургийн эдийн засгийн чуулганд оролцох ёстой байв. Гэвч түүний айлчлал ОХУ-ын талын шийдвэрээр хойшилсон юм. Энэ тухай Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн холбогдох албан тушаалтнууд:  "ОХУ-ын Засгийн газар байгуулагдаж амжаагүй учраас айлчлалын товыг хойшлуулсан" гэсэн тайлбар өгч буй бол ОХУ-ын талаас Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэсэн тухай зарим эх сурвалж өгүүлж буй. Гэвч энэ шийдэл Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн Тавантолгойн ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг УИХ дахь МАН-ын бүлэгтаа танилцуулсан үетэй давхцаж буй нь хачирхалтай юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлж буйгаар: “УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газар Таван Толгойн ордыг хөдөлгөх төслийн саналаа танилцууллаа. Бүлгийн гишүүд Засгийн газрын саналтай танилцан, боломжтой хувилбар байх магадлалтай тул цаашид судалж үзэхээр байр сууриа нэгтгэсэн. Энэ долоо хоногт дахин нухацтай хэлэлцэж, тооцоо судалгаа, үндэслэлтэй танилцаад эцсийн шийдээ гаргахаар ярилцлаа. Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой"-г 100 хувь гэж үзэн 30 хувьд олон улсын зах зээлд IPO гаргаж, дагалдах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газруудын тооцоо судалгааг гаргана. Ирэх долоо хоногт Таван Толгой төслийг хөдөлгөх чиглэлд МАН-ын бүлэг улс төрийн тодорхой шийдэл гаргах тал дээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн" аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Тавантолгойн ордыг ямар ч хэлбэрээр хөдөлгөсөн БНХАУ-тай хамтрах нь гарцаагүй гэж үздэгээ өмнө нь илэрхийлж байсан билээ.
 
У.Хүрэлсүхийн боловсруулсан төслөөр бол Тавантолгойн ордын 30 хувьд IPO гаргаж, нийтдээ 4.7 тэрбум ам.доллар босгохоор шийджээ. Уг мөнгөөр Тавантолгой төслийн авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэж үзжээ. Тодруулбал :
-Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд 250 км зам /жилд 30 сая тонн тээвэрлэлт/, -Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлд 435 км зам /жилд 20 сая тонн тээвэрлэлт/ гэсэн авто зам, -Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд чиглэлд 448 км /жилд 30 сая тонн тээвэрлэлт/, -Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд  267 км /жилд 30 сая тонн тээвэрлэлт/, -Зүүнбаян-Ханги чиглэлд 270 км, -Нарийн сухайт-Шивээ хүрэн боомт чиглэлд 46 км /жилдээ 18 сая тонн тээвэрлэлт/-ийн дэд бүтцийн төслүүд хэрэгжинэ гэж тооцоолсон гэнэ.
 
П.Мандах
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.