Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Ганзориг: Хятад тавилга оруулж ирүүлэхгүйн тулд үйлдвэрлэлээ явуулдаг

Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Цэцэрлэг хотод модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг Р.Ганзоригтой ярилцлаа.

Та хэдэн жил модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа вэ?

2012 оноос хойш байгалийн унасан модоор тавилга, бэлэг дурсгалын зүйлс хийж байна. 2015 оноос хойш Архангай аймагт өрхийн аж ахуй байгуулаад ажиллах болсон. Энэ жил өрхийн аж ахуйгаа компани болгож “Баялаг заваг” гэж нэрлэсэн. Анх Эрдэнэт хотод шатар үйлдвэрлэж Оюун ухааны музейн З.Түмэн-Өлзий гуайд модон эдлэл хийж өгдөг байлаа. Манайх 60-70 төрлийн бүтээгдэхүүнийг модоор урлан гаргаж байна.

Хэдэн хүнийг ажлын байраар хангадаг вэ?

Надтай нийлээд таван хүн ажилладаг.

Ажилчдаа хэдэн төгрөгөөр цалинжуулдаг вэ?

Сард 500 мянга эсвэл түүнээс дээш хэмжээний цалин авдаг.

Хөдөө орон нутагт модон бүтээгдэхүүний зах зээл ямар байна вэ?

Модон бүтээгдэхүүнд асар том зах зээл бий. Амьхандаа Хятадаас тавилга оруулж ирүүлэхгүйн тулд үйлдвэрлэлээ явуулж байна. Чанарын хувьд модон тавилгатай ярих зүйл байхгүй.

         Борлуулалтаа яаж хийдэг вэ?

Манайх ямар нэгэн зар сурталчилгаа явуулдаггүй. Дэлгүүрт бараагаа борлуулдаггүй. Модон эдлэлийг маань авсан хүмүүсээр дамжаад л захиалга орж ирдэг дээ. Өөрөөсөө гадна дөрвөн хүнийг цалинжуулах хэмжээний борлуулалт хийгээд байдаг болохоор давгүй гэж боддог шүү.  

Түүхий эдийн олдоц ямар байдаг вэ?

Түүхий эдийн олдоц элбэг. Байгалийн хаягдал мод, түймэрт шатсан модыг ашигладаг болохоор. Гэхдээ байгаль орчны хуульд нэг хэцүү зүйл бий. Өнхрөөд унасан модыг төв газар луу оруулж ирэхэд бэрхшээлтэй байдаг. Бас өнхөрч унасан мод, ногоон мод хоёрыг худалдан авах төлбөр нь яг ижилхэн үнэтэй байх жишээтэй.

Хөдөө орон нутагт өрхийн үйлдвэрлэл явуулахад ямар байна вэ?

Сүүлийн үеийн тоног төхөөрөмж авч, зориулалтын үйлдвэртэй болно гэдэг бараг боломжгүй зүйл. Зээл тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдах их хэцүү. Манайх 100 мянган төгрөгийн ч тусламж авч үзээгүй. Сийлбэрчин мэргэжлээр сургууль соёл төгсөөгүй болохоор байгалийн гэх юм уу авьяасаар л өдий зэрэгтэй явна.

Гэхдээ өрхийн үйлдвэрлэлээ компани болгосон хүнд бодсон зүйл байгаа биз дээ?

Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэртэй болох зорилго байна. Олон тооны захиалга орж ирэхэд компанийн маань хүчин чадал хүрэхгүй тохиолдол гарсан байгаа.

         Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд төсөл бичиж байсан уу?

Өнгө, үзэмжтэй тавилга үйлдвэрлэхийн тулд сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэгтэй болоод 5-6 жил төсөл бичсэн. 100 сая төгрөгийн өртөгтэй аятайхан төхөөрөмж авах гэхээр барьцаа хөрөнгөгүйгээс зээл авч чадахгүй явдал гарч байсан.  Одоо бол төсөл бичихээ больсон.

Арилжааны банкны зээлээр өрхийн үйлдвэрлэл явуулах ямар байна. Олон хүн зээлийн хүүг хэт өндөр гэж шүүмжилдэг?

Банкны зээлээр үйл ажиллагаа явуулах хэцүү. Жилийн 20 гаруй хувийн хүү, сарын 1.9-2 хувийн хүү төлөх амар биш. Банкны зээлийн хүүг буулгаж болдог бол түүн шиг сайхан дэмжлэг алга. Зээлийн хүүг бууруулж чаддаггүй юмаа гэхэд зээл төлөх хугацааг сунгаад өгвөл үйлдвэрлэл явуулах боломжтой болно. Сум хөгжүүлэх сангаас өрхийн үйлдвэрлэлд 5-10  сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгодог. Гэтэл энэ хэмжээний мөнгөөр үйлдвэрлэл явуулах боломж хомс байдаг.

Шантрах үе олон гардаг уу?

Солонгос улс руу 3 сараар явах, тэнд хараар ажиллах бодлууд шантрах үед орж ирдэг байсан. Гэхдээ сийлбэрт их дуртай. Үүгээр амьдралаа залгуулж яваа болохоор эцсийн хүртэл явна даа.  

Г.Дугар

 

 

Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай
Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.