Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Хуулийн төсөлд Монголбанкыг улс төрөөс хараат бус байлгах заалт орсон

Б.Лхагвасүрэн: Хуулийн төсөлд Монголбанкыг улс төрөөс хараат бус байлгах заалт орсон

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс Төв банкны хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар тодрууллаа

-УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Төв банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарчмын хэд хэдэн асуудал байсан. Нэгдүгээрт Төв банкны үндсэн зорилго юу вэ. Манай хуучин хуулиар бол Төв банкны зорилго төгрөгийн тогтвортой байдлыг хамгаалахад оршино гэж заасан байдаг. Харин бид үнийн тогтвортой байдал гэдгээр шинэ төсөл оруулж ирсэн. Дэлхийн бусад улсын жишгээр бол Төв банк нь үнийн тогтвортой байдлыг хамгаалж үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Энэ утгаар нь олон улсын жишигт нийцүүлж төслийг оруулж ирсэн. Харин УИХ-ын гишүүдийн зүгээс төгрөгийн тогтвортой байдлыг хамгаалах нь зөв гэж үзсэн учир хуучнаараа явахаар боллоо. Төв банк бол онцгой эрхтэй байгууллага. Дэлхийн аль ч улс орны Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтээ хэвлэж гаргадаг. Мөнгөний нийлүүлэлтийг хийдэг онцгой эрхтэй. Тиймээс олон улсын жишгийн дагуу Төв банк нь мөнгөний бодлогын хороотой байя. Хороо нь долоон гишүүнтэй байя. Эндээс мөнгөний бодлоготой холбоотой гол гол шийдвэрийг гаргаж байя. Хүүг тогтоож байгаа, бодлогын хүүг тогтоож байгаа байдал нь нэг хүний шийдвэр биш хамтын удирдлагын шийдвэр байя гэсэн шинэ төсөл юм. Гуравдугаарт санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч байгаа иргэд, харилцагчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ. Өнөөдөр ШӨХТГ  зөвхөн санхүүгийн гэлгүй бүхий л салбарыг хариуцдаг. Тэгвэл санхүүгийн үйлчилгээ авч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах нэгжийг Монголбанканд байгуулах асуудал хуулийн төсөлд туссан. Дөрөвдүгээрт макро зохистой бодлого. Банкны системийн тогтвортой байдлыг Монголбанк хамгаалж явдгийн хувьд макро зохистой бодлого гэсэн шинэ зүйлийг оруулж ирсэн.

-Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, хамгаалах чиглэлд Монголбанк ямар үүрэг хүлээж байгаа вэ?

-УИХ дээр маргаан дэгдээсэн асуудал бол Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хамгаалах юм уу. Эсвэл үнийн тогтвортой байдлыг хамгаалах юм уу гэдэг асуудал. Ханшийг Монголбанк авахгүй юм уу. Яагаад ханшийг авахаас зайлс хийгээд байгаа юм бэ гэдэг л асуудал юм. Монголбанк нь төлбөрийн балансыг өөр дээрээ тооцож статистик үзүүлэлт гаргаж буй байгууллагын хувьд хариуцаж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Гэтэл ханш хатуу байх уу, сул байх уу гэдэг нь гадаад худалдаатай холбоотой. Монголбанкны үйл ажиллагаатай холбоогүй юм. Төлбөрийн тэнцэл дээр ярья. Монгол улс хэдий хэмжээний мөнгө босгох вэ. Бидэнд ямар хэмжээний гадаад валютын санхүүжилт хэрэгтэй вэ гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Чингис бонд, Гэрэгэ бондыг хэн гаргасан бэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Ханштай холбоотой асуудал бол Монголбанкны асуудал биш юм.  Энэ бол Засгийн газартай холбоотой асуудал юм.

-Сонгуулийн өмнө Монголбанк эрх баригч намд үйлчилдэг. Тухайлбал 2016 оны сонгуулийн өмнө иргэдэд олгосон сайн хувьцааны мөнгийг Төв банк санхүүжүүлсэн тухай шүүмжлэл гардаг. Улс төрөөс хараат бус байх заалтыг хуулийн төсөлд суулгаж өгсөн үү?

-Хуулийн төсөлд заалт бий. Хувь хүн, хуулийн этгээд, банк, аль нэг салбарт давамгай байдал үүсгэсэн зээл Монголбанк гаргахыг хориглоно гэсэн заалт орсон.

Г.Дугар

Ж.Энхбаяр: Бид сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй гэж амласан
Ж.Энхбаяр: Бид сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй гэж амласан
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.