Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орчин Цагийн Шилийн сайн эрс: Хотгор Шанагыг “гүдгэр зоос” болгосон наймаа

 

 

Орчин Цагийн Шилийн сайн эрс: Хотгор Шанагыг “гүдгэр зоос” болгосон наймаа

Эрт цагт хятад наймаачдын жинг ур заль, хүч бяраараа дээрэмдэж түүнээсээ ядуу ардад хишиг хүртээдэг “хууль”-аас гадуурх эрсийг “Шилийн Сайн Эр” гэж нэрийддэг байсан билээ. Тэр уламжлал орчин цагт уламжлагдан ирсэний тод жишээ нь Шилийн Богдод гарч шинийн нар үзэх гэж хөлтэй хөлхөж хөлгүй нь мөлхдөг болсонг нийтээрээ мэднэ.

Энэ уламжлалаа зүгээр нэр нар харахаас цааш давуулж биелүүлж чадаж байгаа шинэ цагийн “шилийн эрс” Тогос Чүлтэм, Тоорой Банди ах нарынхаа нэр хүндийг унагахгүй өндөр өргөж явна. Түүний нэг нь Алтангэрэл гэгч нь гайгүй сайн казинодчихдог, хүний нүд орчин нөхцөлөө уншихдаа гаргуун тэрээр өөртэй нь уулзсан хэнд ч шороог алтны үнээр, үнсийг нүүрсний үнээр өгчихдөг гэх юм билээ.

Солонгос сериалд хүртэл бие биесийгээ хулхиддгаараа алдартай Солонгос нөхдөд шороо зарчихсан түүний Хотгор шанагад гаргасан эр хүний 13 мэхийг нь Солонгосын ТВ сувгууд хүртэл өндрөөр үнэлж Солонгосын ТВ хүртэл нэвтрүүлэг хийснийг бүрэн эхээр нь орууллаа. Энэ сэдвээр сериал гарахад гайхахааргүй болсоныг дуулгахад таатай байна. МОНГОЛЫН ЦӨСТЭЙ ААВЫН ХҮҮ НАРЫН ХИЙМОРЬ НЬ ӨӨДӨӨ БАЙГ! Харин ах нарынхаа жишгээр ядарсан ард олондоо хэзээ хишгээ хүртээх юм болдоо.

 

 

ВИДЕО МЭДЭЭНИЙ ОРЧУУЛГА

Архаг хомсдолд орсон аж ахуйн нэгж болох Нүүрсний корпораци нь мөн адил Ерөнхийлөгч асан И Мён Пакийн хилийн чанадад ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах аян зарласны улмаас энэхүү ажлыг эхлүүлсэн.

Нүүрсний корпораци 2010 онд Монголын нүүрсний уурхайг худалдаж авсан ба 3 жил өнгөрөөд байгаа өнөөдөр хилийн чанадад хүртэл үйл ажиллагаа нь дампуурахад хүрээд байна.

И Мён Пак Ерөнхийлөгчийн шууд томилсон дарга нар хариуцлагагүй хөрөнгө оруулалт хийсний үр дүн юм. Хуан Ил Сон сэтгүүлч мэдээллийг хийнэ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатараас баруун хойд зүг рүү 1000-аад км, онгоцоор 2 цаг ниссэний дараа машинд суун 3 цаг гаран давхисаар Хотгор Шанагын нүүрсний уурхайд очино.

Өнгөрсөн 2010 онд Нүүрсний корпорацийн 26 тэрбум воноор худалдаж авсан нүүрсний ил уурхай юм. Нүүрсний уурхай харлаад хов хоосон байна. Нүүрс олборлон тээвэрлэж байх ёстой техник хэрэгслүүд нь гаражинд өвлийн ичээнд унтаж байна. Үйлдвэрлэл нь зогссон нүүрсний уурхай болон талбайгаар ямаан сүрэг тайван гэгчийн өвс идэн өнгөрч байна.

Харж байгаачлан орох гарах гарц нь хаалттай байна. Нүүрсний уурхайг худалдан авснаас хойш 3 жил өнгөрсөн боловч олборлолт хийж чадахгүй үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа нь энэ. И Мён Пак Ерөнхийлөгчийн үед хилийн чанадад ашиг малтмалын үйл ажиллагаа явуулах аян зарласныг даган нарийвчилсан судалгаа хийлгүйгээр хэдэн зуун саяын төлбөр төлж авсан уурхай өнөөдөр хэцүү байдалтай болоод байна.

Тухайн үед нүүрсний корпорацийн захирал И Ган Хү нь хөрөнгө оруулалт хийсэн эхний жилээсээ эхлээд л 300,000 тонн үйдвэрлэх боломжтой гэж баталж байсан. Гэвч 2011 онд арай ядан 86,000 тонноос хэтрээгүйн зэрэгцээ 2012 онд 15,000 тонн, 2013 онд 1,100 тонн руу үйлдвэрлэл буурсан. Үйлдвэрлэл явагдахгүй, гарц байхгүй тул эцэст нь үйлдвэрлэлээ зогсоосон байна.

Зэргэлдээх тосгоны иргэн шуудайнд нүүрс хийж байлаа. Сайн харсан чинь харьцангуй том хэмжээний нүүрсийг сонгож байлаа. Том нүүрс нь хүнд ч гэсэн удаан асдаг тул иргэд илүүд үздэг байна. Тосгоны нүүрсний зах дээр том нүүрснүүд л зарагддаг байна. Гэвч нүүрсний уурхайн олборлолтын дийлэнх нь нунтаг байх магадлал өндөр байдаг байна. Тийм ч болохоор ойролцоох тосгоны иргэд хүртэл ойшоодоггүй байна. Нүүрс нь дулааны станцын хувьд тохиромжтой боловч хэдэн зуун км-ын ойр орчимд дулааны станц байхгүйн байна. Хэдий тийм боловч нүүрсний корпорацийн зүгээс одоо ч гэсэн нүүрсний уурхай гэдэг утгаар нь харж нөөц ихтэй гэж үзэж байна. Хотгор Шанагын нүүрсний уурхай нь Орос болон Хятадын хилтэй хамгийн ойр байдаг нүүрсний уурхай бөгөөд нөөц нь SRK-ийн тайланд дурдсанаар 500 сая тоннын нөөцтэй болно. Ялангуяа нэмүү өртөг өндөртэй коксжих нүүрстэй гэж илрээд байгаа. Тиймээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэчихвэл БНСУ-ын нүүрсний корпораци төдийгүй хилийн чанад дах ашигт малтмалын нөөцийг бий болгоход БНСУ-д зайлшгүй шаардлагатай нүүрсний уурхай гэж үзэж байна.

Нүүрсний корпораци нь өнгөрсөн 10 сард улсын хайгуулын ажлыг урьтан яарч уг нүүрсний уурхайтай зээлийн гэрээ байгуулсан гэж зарласан. Гэвч амжилтад хүрч чадаагүй. Учир нь тээвэрлэлтийн асуудлаа шийдээгүй байсан юм. Өнгөрсөн 11 сард төлөвлөгдсөн байсан туршилтын тээвэрлэлт хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.

Хуурай газар, баталгаагүй зам, замаа олсон ч гэсэн харагдах байдал асуудалтай байх юм. Хажуугаар өнгөрсөн машин сэтгүүлчийн машины урдуур орлоо. Боссон тоосноос болоод урдах зам харагдахгүй байна. Тусгайлсан зам байхгүй. 2 салаа, 3 салаа зам. Урд давхиж байгаа машины дугуй тэр үедээ зам бий болгох юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын төсөл нь И Мён Пак Ерөнхийлөгчийн үед шууд томилсон захиралуудын бүтээл юм. Үүнээс гадна нүүрсний корпорацийн хамтран ажилласан Монголд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж нь шууд томилогдсон захиралтай холбоотой байсан.

NRD бол дотооддоо болон Монголд хуулийн этгээдийн бүртгэлтэй эрүүл хоол, хүнсний үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Өмнөх захирал Жу Гуан Илтэй танил байсан болохоор нүүрсний уурхайн үйл ажиллагааг сонирхсон. /2010.2.25 Нүүрсний корпорацийн төлөөлөн удирдах зөвлөл, судалгааны хүрээлэнгийн захирал Ким Жэ Ху/

Бие биенээ мэддэг танил захиралууд хамтран Монголд нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна. Ялангуяа нүүрсний уурхайг шилжүүлэн авахад нүүрсний корпорацитай хамтарч ажилласан аж ахуйн нэгжүүдэд хилийн чанадад ашигт малтмалын үйл ажиллагааны чиглэлд ямарч туршлага байхгүй аж ахуйн нэгжүүд байсан. NRD нь эрүүл хоол, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн аж ахуйн нэгж. Монгол дах хамтрагч Сонжин груп нь зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Энэхүү хамтарсан хөрөнгө оруулагч нар тус бүртээ 800 сая воны хөрөнгө оруулалт хийсэн бол нүүрсний корпораци 24 тэрбум воны хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ 235 тэрбум воны зээллэгийн хариуцлагыг хүртэл өөртөө хүлээсэн. Гэвч ашиг хүртэх болохоор хамтарсан хөрөнгө оруулагч нар нь тус бүр 20%-ийг авч 40% нь байхгүй болсон. Хилийн чанадад олборлолт хийх эрхийг эд нар эдэлж, ашиг олбол мөн эд нар хүртэж, алдагдалд орвол нүүрсний корпораци бүхэлд нь хариуцах бүтэц, схемтэй юм байна. Нүүрсний корпораци энэ хугацаанд 26 тэрбум воны хөрөнгө оруулалт хийсэн ч түүнээс олсон ашиг нь дөнгөж 100 сая вон юм. Хөрөнгийн эх үүсвэрээ бараг бүгдийг нь хэрэглээд дууссан ба дараа жилээс ажилтнуудынхаа цалинг тавих ч мөнгөгүй болсон байна. Хуримтлагдсан өр төлбөр 1,4 их наяд воны нэг өдрийн хүүгийн төлбөрт 150 сая вон төлж байгаа нь Нүүрсний корпорацийн хувьд том дарамт юм. Алдагдал байхгүй, итгэ хэмээн баталж байсан эдгээр хүмүүс Нүүрсний корпорациас явсанаас хойш хариуцлага хүлээж байгаа хүн байхгүй байна.

2011.4.15-нд Нүүрсний корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөл

Тэргүүн: Төслийн техник эдийн засгийн үндэслэлийн талаар асуухад?

Ли Ган Хү захирал: Энэ төслийг амжилтанд хүрэхгүй гэж огт бодож байгаагүй. Энэ жил шууд 300,000 тонн олборлон үйлдвэрлэх боломжтой. Корпорацийн захиралын хувьд хариуцлагыг хүлээх болно.

Үндэслэлгүй гэрээ байгуулсан Ли Ган Хү захирал өнгөрсөн жил сонгуульд өрсөлдөхийн тулд томилогдсон албан тушаалынхаа хугацааг ч дуусгалгүй дундаас нь ажлаа өгсөн ба одоо СэНүРи намын Ганвонду мужийн Вонжу хотод УИХ-ын гишүүн болсон.

Түүний хэлсэн хариуцлагын талаар тодрууллаа.

Хотгорын нүүрсний уурхайн хариуцлагыг хүлээнэ гэж хэлж байсан хэрхэн яаж хариуцлага хүлээж байгааг тодруулахыг хүсээд ирлээ.

Би хэрэгжилтийнх нь явцыг мэдэхгүй байгаа....

Гарц байхгүй үйлдвэрлэлт зогссон байгаа...

Харин миний бие /нүүрсний корпораци/ ажлаа өгснөөс хойш сайн санахгүй байна.

Төрийн өмчит компанийн захиралууд хилийн чанадад очоод олборлолт муу хийж алдагдал хүлээсэн үйл ажиллагаа явуулж өр төлбөр нэмсэн ийм асуудлын хариуцлагыг зөв тодорхойлох нь маш чухал гэж үзэж байна. Өөрийнхөө томилогдсон хугацаанд хариуцлага хүлээдэг байх нь мэдээжийн хэрэг бөгөөд ажлаа өгсөн ч гэсэн албан тушаалд байхдаа гаргасан шийдвэрийнхээ өмнө ажлаа өгсөний дараа ч хариуцлага хүлээдэг байх агуулгыг тусгасан хуулийн төслийг боловсруулан бэлдэж байна. /Чон-Ы намын УИХ-ын гишүүн Ким Жэ Нам/

Хариуцлагагүй хөрөнгө оруулалтын улмаас Нүүрсний корпорацийг алдагдалд оруулсан монголын нүүрсний уурхайн асуудалд хэн ч хариуцлага хүлээлгүйгээр хүнд хэцүү өвлийг 3 жил дараалан үзэж байна.

 

Мэдээг Хуа И Сү хийлээ.  

TSag.mn      

МОНГОЛЫНХОО КИНО УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ДЭМЖЭЭЧ \
МОНГОЛЫНХОО КИНО УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ДЭМЖЭЭЧ \"ӨРГӨӨ\" I MAX-ИЙНХАН
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.