Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дайны жилүүдэд бэлтгэгдсэн анхны сувилагч

 

Дайны жилүүдэд бэлтгэгдсэн анхны сувилагчБ.ТУУЛ

Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан 1926 онд төрсөнПунцагийн Аюуш хэмээх энэ буурлыг зорьж очивТэртээх дайны хүнд хэцүү жилүүдэд арван хэдхэн настай жаахан охинэрүүл мэндийн салбарт бага эмчийн үүрэггүйцэтгэжэрүүл мэндийн салбарт 10 жил ажиллажээБас өнөө цагт түүнийг байдагүгүйг ч мэдэхгүйхэн нэгэндмартагдаж хоцорсон ийм нэгэн түүхт хүмүүнтэй уулзан  “Амьдралын хөрөг”-ийг нь урлах гэж хичээвТүүнтэй эмчсувилагч хүний ажиламьдралын замналбахарлын талаар яриа өрнүүлсэн юм.

 

СУВИЛАХУЙН САЛБАРТ 10 НАСТАЙ ОРЖ ИРЖ БАЙЛАА

 

Пунцагийн Аюуш гуай өдгөө нас сүүдэр 92 хүрч явнаӨвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төржөссөнхэмээн чих сонорухаан саруулхан яриа өрнүүлэх нь хүндлэл бишрэлийг төрүүлэх ажБаруунбаян-Улаанхуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу 1924 онд байгуулагдсан эртний сум. “Миний нутаг сайханнутагГовьхангай газар хосолсон” гэж ирээд нутгаа магтах нь хүртэл сайханНээрээ ч Өвөрхангай  аймгийн баруунурд хэсгийн говийн бүсэд Зүүн богдын ар хоолойдих элсний захадЦагаан нуурын хойд дэнж дээр оршдогБаруун талаараа Баянхонгор аймгийн Богд сумтайхойд талаараа Нарийнтээл сумтай хил залгаа нутагтайИйм лсайхан нутагт арван хэдхэн настай охин эмнэлгийн хүн болохоор сувилахуйн албанд хүчин зүтгэж байж.  Одоогийнхоор бол арван хэдтэй хүүхэд юун хүн үзэжэмчлэхАсарч тойглох ухаанаа ч олохгүй будлих насГэтэлэнэ хүн тийм л бага залуухүүхэд насандаа биедээ ахадсан энэ ажлыг хийж явжээ.

Би эхээс дөрвүүлээОдоо ганцаараа үлдсэн” хэмээн ярих энэ буурлын сувилахуйн салбартай ажиламьдралаахолбосон түүх бас их сонинТэрээр “Сувилагч гэдэг сайхан мэргэжилХүнд тустайхаанахэзээ чямар ч нөхцөлдөөрийгөө аваад явчихнаАливаа хатуужлыг давжхүнд аятайхан үйлчилж чаддагМөн айл гэрийн халамжит сайнхань байж чаддагАжил амьдрал дээр ч энэ мэргэжлийн давуу тал мөн ч их дээ” хэмээн яриагаа эхлүүлэв.

 

ХӨДӨӨД БЭЛТГЭГДСЭН АНХНЫ СУВИЛАГЧ

 

Дөнгөж арван хэдхэн настай байхдаа  45 хоногийн курст суралцаадхүн эмчилжсувилах гээд Нарийнтээл сумандирж байлааАнхны сувилагчдын нэг байх.  Манай сумаас ердөө гуравхан хүн энэ сургалтанд хамрагдажэнэчиглэлээр ажилласан байдагОдоо нэг нь амьд сэрүүн байдаг үгүйг нь мэдэхгүйЯмартай ч нэгийг нь бурхны орондзаларсан гэж сонссонБага эмчээр Баруун баян-УлаанНарийн тээл суманд 10 жил ажилласан” хэмээн П.Аюушгуай дурсамжаа хуваалцав.

Түүх сөхвөл түүний эрүүл мэндийн салбарт хөл тавьсан энэ үе  халхын голын зарлаагүй дайны эхлэл тавигдажбайсан үеМонгол цэргүүд 1939 онд өмсөх хувцасаа ч тайлах завгүйгурван жил дархан хилээ манажэх орныхоосөөм газар бүрийн төлөө амь өрсөн тулалдаж байсан тийм л хүнд хэцүү цагт П.Аюуш гуай бага эмчээр бэлтгэгдэнгарч байжээ.  Өдгөө нас сүүдэр 90 хол давсан энэ буурай надтай уулзахдаа нэг зүйлийг сануулж хэлсэн. “Эмээ ньонсар өдрийг нь нарийн сайн санахгүй байна шүүТиймээс тойм төдий яриа өгөх байх” хэмээн санаа зовжсуугаагаа хэлсэнТиймээс эрхэм буурлын насыг хүндэтгээд, “Яг хэдийд” гэсэн асуултад хариулт нэхсэнгүйЯмартайч үр хүүхдүүд нь ээжийгээ Монгол Улсын анхны сувилагчдын нэг гэдгээр нь одоо ч бахархан ярих дуртай юмХаринхолбогдох салбарынхан нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй сууж байдагт сэтгэл дундуурхан явдагаа нуусангүй.

 

СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ЖАРГАЛЗОВЛОН

 

Сувилагч хүн өвчтөнүүдтэйгээ эмчээс ч ойрхон харилцаж  байдагМөн  эмнэлгийн салбарын бүхий л хар боражлыг бүгдийг нь гардаж хийнэСувилагч шаардлагатай үед л эмч нарт хандахаас ямар ч ажлыг хийх мэдлэгчадвартай байх ёстойӨвчтөнөө нарийн ажиглажасаргаасувил­гааг хийхээс өгсүүлээд мөнхийн завгүй хүмүүсбайдагБи тэр үед мөн л амсхийх завгүй их ажилтай байдаг байлааНас залуу ч гэсэн  мэдэхгүйчадахгүй гэлгүйхүний төлөө бүхнийг хийж явлааУгаалга хийхтариа тарихөвчтөнөө үзэхэм тариаг нь цагаар өгөх гээд тоочижбарахгүй ажилтай байдаг байсан”...хэмээн ярих нь аргагүй л эмнэлгийн хүний амнаас гарах  үг аж.

Арван жил ажиллахад энэ ажлаас халшраххалгах тохиолдол гарч байв уу?” гэсэн асуултад тэрээр мөн лсэтгэлээсээ хариулав. “Өвчтөний ар гэрийнхнээс эмээххэлж чадахгүй зүйл гарах үед халгаадхэцүүХагацлынгуниг зовлон гэдэг мөн ч хэцүү шүү.  Аваар осолд орсон ч хүн ирнэАжил мэргэжлээ бодсон чхүн хүнээ бодсон чтуслахаас өөрцгүй үе  тулгарна.  Харин тэр үед алган дээр минь хүн амь тавьж байсан то­хиол­дол гарсангүй ээбурхны аврал байх.  Би чадахгүймэдэхгүйучраа олохгүйөвчин нь хүндэрсэн хүнийг аймгийн төв рүүхот руу лбушуухан явуулдаг байлааХарин мэдэхчадахөөрөө аргалаад эдгээхөвчнийх нь учир байдлыг мэдэх хүнээдэргэдээ тойглоодэмчлээд явдаг байлааЦаг хэцүүлам хараа илүү шүтдэг байсан ч гэсэн орчин үеийн анагаахухаанэм тариаг шүтээд баярлажталархснаа хэлээд явдаг хүн цөөнгүй бай­санТэр болгонд нь урамшижтуршлага сууж байлаа” хэмээн тээр холын дурсамжаа хуваал­цахад нүдэнд нь баярын оч гялсхийх аж.

 

САЛБАРЫН ШАГНАЛГҮЙМАРТАГДСАН ТҮҮХ

 

Бага эмчээр ажиллаж байх үеийнх нь түүхээс  сониучирхан сонсох зүйл ч олон. “Тэр үед машин тэрэг гэжбайсангүйМорь унаад хөдөө явнаЧадахгүймэдэхгүй байсан ч чадахын төлөө хичээнэБусдаас санаа зовноХөдөөнөөс яаруу сандруу дуудлага их ирнэЗалуу хүмүүс гэмгүй сайхан дагуулаад явнаХарин нас ахисан хүмүүсзамдаа айлгажичээхээс эхлээд хэцүү байдаг байвУйлаад учирлахташуур далайгаад зугатах гээд бүсгүй хүндчинь сувилагчаар ажиллах хэцүү байлаа” гэв.  

Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэххүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой үүрэггүйцэтгэсэн салбарын ажилтаналбан хаагчидэрүүл мэндийн салбарыг дэмжигч төрнийгмийн зүтгэлтэнажахуйнэгж байгууллагын ажилтан нарыг Засгийн газрын буюу Эрүүл мэндийн яамны шагналаар шагнаж урамшуулдагГэтэл орчин цагт мартагдсан эртний түүх хуучилж суугаа Пунцагийн Аюуш гу

“Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” бага хурал энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно
“Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” бага хурал энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.