Химийн бодис нэвт шингэсэн хотуудаар аялахгүй, ажлын шаардлага гарсан ч очихгүй байхыг эрдэмтэд анхааруулсаар байна. Тэгвэл Америкийн экологийн институтээс очиж болохгүй хэмээн анхааруулж буй 13 хотыг танилцуулж байна. Эдгээр хотод очсон тохиолдолд химийн бодисонд хордох магадлал маш өндөр байдаг байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар энэ байдлаараа удвал доорх хотуудын нэг болохгүй гэх баталгаа алга.
Оросын Дзержинск
1930 — 1998 онд Дзержинскт ойролцоогоор 200 мянган тонн химийн хорт хаягдал, онцгой аюултай нейротоксиныг булшилсан байна. Хотын ундны ус газрын болон хөрсний бохирдол хэвийн хэмжээнээс 17 сая дахин их хэмээн санаанд багтамгүй тоо ч хотод ойролцоогоор 300 мянган оршин суугч амьдарч байна. Хүн амын дундаж наслалт 45 нас.
Замбийн Кабве
20 зууны эхээр Кабвед хар тугалга, кадмигийн баялаг орд байгааг судлан тогтоож олборлох ажил болон боловсруулах хүнд үйлдвэр баригдсан. Агаарын бохирдол жирийн байх хэмжээнээс 4 дахин хордогдож хүнд элемэнтийн металийн хордлогоор 250 мянган хүн өвдөж , цусны архаг өвчлөл .булчингийн хатангиршил, бөөрний хүнд өвчлөлөөр тэргүүлж байна.
Перугийн Ла-Орояа
35 мянган оршин суугчтай энэ нутгийн нийт хүн амын 95 хувийн цусанд хүнд металлын хордлого илэрсэн. Америкчууд хар тугалга , зэс, цайр боловсруулах хүнд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулснаас хойш хүчиллэг бороо орох нь ердийн үзэгдэл болсон.
Хятадын Линфинь
Хятадын нүүрс олборлолтын гол район. Ил задгай гар аргаар олборлон үйлдвэрлэл явуулдаг энэ төвийн агаарын бохирдолыг хэмжих нэгжид эдүгээ ямар үзүүлэлт буйг нууцалсаар. Хүхрийн давхар исэл бусад хорт нэгдлүүд агаарыг хэд дахин хордуулсан. Хотын оршин суугчдаас 200 мянган хүн уушигны хорт хавдраар өвчилж цусан хатгалгаа, бронхит гэх мэт өчвлөлийг нэмэгдүүлсээр байна.
Оросын Норильск
Норильск Оросын хүнд үйлдвэр төвлөрсөн хот юм. Зэс , хар тугалга, селен , цайр, никелийн боловсруулалт хийдэг хүнд үйлдвэрийн хортой ялгадас, утаа агаарын бохирдлоос болоод энэ хотын 134 мянган хүн амьсгалын замын хүнд өвчлөлөөр өвдөж 2001 оноос бусад хил залгаа улс орон хотруу нэвтрэхийг хориглосон.
Энэтхэгийн Сукинда
Энд дэлхийн хамгийн томд тооцогдох хромын уурхай энд бий. Боловсруулж ашигласан бүтээгдэхүүний эцсийн хаягдлыг гол мөрөнд шууд цутган урсгадаг учраас хүн амын 90% буюу хагас сая хүн хорт хавдраар өвчилсөн.
Хятадын Тянжинь
Тянжинь Хятадын химийн үйлдвэрийн төв. Энд хар тугалганы үйлдвэрлэл төвлөрсөн. Агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 10 дахин их ба энд тариалж буй үр тарианаас хар тугалгын хор 24 дахин их байгааг илрүүлсэн байна.
Энэтхэгийн Вапи
Энэ нутаг дэвсгэрт хүнд үйлдвэрийн 1000 орчим салбар үйл ажиллагаагаа явуулдаг.
Вапигийн агаар, усны бохирдол хэвийн хэмжээнээс 100 дахин их бохирдож мөнгөн ус болон хүнд металийн хордлогоос шинээр төрсөн хүүхэд генийн гажигтай төрөх ба нэгэнт 70 мянган ард иргэд үхлийн аюултай өвчнөөр өвдсөн байна.
Азербайжаны Сумгайт
Мөн л Химийн хүнд үйлдвэрийн төв. Хотын 275 мянган хүн химийн хаягдалаар бохирлогдсон ундны ус агаар хөрсний бохирдлоос болж өвчилсөн нь тогтоогдож шинээр төрсөн хүүхэд голдуу усан тэнэг , ясны архаг хүнд өвчтэй мэндэлж , удамшилд аюул нэгэнт тулгарсан байна.
Украйны Чернобыль
1986 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дэлхийн атомын эрчим хүчний түүхэнд хамгийн том эмгэнэл болсон нь Чернобылын АЦС-ын дэлбэрэлт билээ. Тэндэхийн оршин суугчдаас болон очсон иргэдээс одоог хүртэл цацрагийн өвчин илэрсээр байгаа юм.
Японы Фукушима
2011 онд Японд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас түймэр гарч Фукушима арлын хэд хэдэн атомын цахилгаан станцад дэлбэрэлт гарсан. Хэдийгээр олон хүн гэмтэж бэртээгүй ч агаарт тархсан цацраг идэвхит бодис болон үйлдвэрт гарсан эвдрэл, дэлбэрэлт нь маш их хохиролыг учруулсаар байгаа юм.
Японы Хирошима, Нагасаки
Цөмийн гамшиг бол зөвхөн осол гэмтлээс болдоггүйн тод жишээ болсон АНУ-ын Хирошим, Нагасакид дэлхийн 2-аар дайны үед хаясан Атомын бөмбөг билээ. 1945 оны 8 сарын 6-нд эхэлж хаясан ба 8 сарын 9-нд 2 дахь удаагаа хаяжээ. Энэ үеэр мянга мянган хүн үхэж, орон гэрээ алдаж, хайртай нэгнээ алдсан. Хирошимад 90,000–166,000 иргэд амиа алдсан бол Нагасакид 60,000–80,000 хүн нас баржээ. Мөн амьд үлдсэн хүмүүсийн геньд өөрчлөлт орж одоог хүртэл янз бүрийн гажигтай хүүхдүүд төрсөөр байгаа билээ. 20-р зууны шинжлэх ухаан , улс төр, цэрэг дайны түүхэнд үлдсэн хамгийн аймшигтай зүйлүүдийн нэг бол яах аргагүй Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясан явдал юм.