Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2017 онд ашиглалтад орох томоохон төслүүд

Эдийн засгийн өсөлт эхний улиралд 4.2 хувийн өсөлттэй гарсан. Үүнийг хасахтай байсан эдийн засаг сэргэж буй дохио гэдгийг судлаачид дуу нэгтэйгээр хэлж буй юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн, ОУВС-гийн хөтөлбөрт манай улс хамрагдсан зэргээс улбаалж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэнтэй холбоотой. Үүнийг дагаад ажилгүйдэл буурсан гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 144.0 мянга байсан бол он гарсаар эхний улирлын байдлаар энэ тоо 115 мянга, 9.1 хувь болж буурчээ.

Төсвийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны тавдугаар сард 877 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан төсвийн алдагдал дахин дахин буурч, энэ оны тавдугаар сард 412 тэрбум төгрөг болжээ. Цаашид нэгдсэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2018 онд 9.5, 2019 онд 6.9, 2020 онд 5.1, 2021 онд 3.6 хувь болгон бууруулах золрилт тавиад байгаа юм.

 

Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн энэ үед улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг дурдъя. Төсвийн тодотголд нийт 563.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан байна. Үүний 492.8 тэрбум төгрөгийг 333 төсөл, арга хэмжээнд 70.9 тэрбум төгрөгийг концессоор хэрэгжүүлж байгаа төслүүдэд олгохоор болжээ. Эдгээр бүтээн байгуулалтын 78.9 хувийг энэ онд ашиглалтад оруулах юм.

 

2017 онд ашиглалтад орох томоохон төслүүдээс дурдвал:

Барилга, хот байгуулалтын салбарт:

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж,Орон сууцны хороолол, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусна.

 

Зам тээврийн салбарт:

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төслийн 103.3 км хатуу хучилттай авто зам, Баруун бүсийн авто замыг хөгжүүлэх төсөл, Манхан-Ховдын 85.3 км, Өлгий-Хашаатын даваа 60 км авто зам, Дорноговь аймагт Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 169.5 км авто зам, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км авто зам, Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажлуудыг хийж дуусгана.

 

Соёлын салбарт:

Гандантэгчинлэн хийдийн 1080 ламын Батцагаан цогчин дуган, Алтай чуулгын барилга, Ханхэнтий чуулгын барилга, Баруун Монголын уламжлалт соёлын төв, орон нутагт нийт долоон соёлын төвийн барилгууд ашиглалтад орно.

 

Боловсролын салбарт:

Аймаг, нийслэлд нийт 20 сургууль, 9 цэцэрлэг, 7 дотуур байр, 5 спорт заалны барилга байгууламж ашиглалтад орно.

 

Эрүүл мэндийн салбарт:

Хавдар судлалын Үндэсний төвийн өргөтгөл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Говь-Алтай аймгийн төрөх эмнэлэг, орон нутагт нийт 8 Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орно.

 

Эрчим хүчний салбарт:

Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны 35 кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц өргөтгөл, томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВ-ын шугамын өргөтгөл, шинэчлэлт, эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөл, Дарханы дулааны цахилгаан станцын техникийн шинэчлэлийн ажлууд дуусна.

 

Хөдөө аж ахуйн салбарт:

“Атрын-III” аяныг үргэлжлүүлэх, мах, сүүний аяныг эхлүүлэх хөрөнгө оруулалт /улсын хэмжээнд/” төсөл, арга хэмжээнд 20.0 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд төслийн хүрээнд үрийн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник, таримал ургамлын сорт, сорилтын төвүүдийн техник, тоног төхөөрөмж худалдан авах,  Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ боловсруулах, орон нутагт мал нядалгааны явуулын жижиг загвар үйлдвэр байгуулах, махны чиглэлийн өндөр ашиг шимт үхэр, хонины аж ахуй байгуулах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхрийн аж ахуй байгуулах зэрэг арга хэмжээнүүд хэрэгжинэ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт:

Дорнод, Орхон аймагт Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр, дотуур байрыг ашиглалтад оруулна.

Жижиг хувьцаа эзэмшигч ба охин компани
Жижиг хувьцаа эзэмшигч ба охин компани
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.