Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Удмын түүхээ бичилцэж яваа Н.Батсуурь арслан

Д.ЦЭРЭННАДМИД

 

ТЭР БӨХ ХЭНИЙ ХЭН БЭ?

 

Барууныг магнайлан дэвж байгаа тэр бөх, Увсын Батсуурь уу даа гэж наадамчдын нэгэн хэлэхийг сонсоод оноож харвал улсын залуу арслан Намсрайжавын Батсуурь яг мөн дөө. Гурван жилийн өмнө улсын харцага хэмээн дуудуулж байсан тэр залуу улсынхаа баяр наадамд одтой сайхан барилдаж түрүүлээд өндөр цолтны нэгэн болоод захын нэгэн нөхрийн таньдаг, басхүү барилдахыг нь харах гэж хүлээдэг бөхийн нэг болжээ. Ер нь бол харцага цолноос заан, гарьд цолыг алгасан улсын арслан болсон нь цөөн юм. Харин Н.Батсуурь ийм хувь тохиолтой нэгэн. Увс нутгийнхны нэг онцлог гэвэл эрчүүд нь барилдаанч, хүүхнүүд нь дууч гэсэн яриа бий. Оргүй ч юм биш. Н.Батсууриар л төсөөлөөд боддоо. Харахад тийм булиа биш. Эр бяр нь ил харагдахаар нэгэн биш л дээ. Гэхдээ тал талын барилдаантай нь онцлог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл суйлна, хутгана, сэнжигний барьцнаас дунгуйлдаад татчихна. (О.Балжинням аварга л заасан байх). Учраагийнхаа мэхийг бол галзуутай хариулна даа. Тийм болохоор хэн ч барилдахдаа Н.Батсууриас жийрхдэг гэж байгаа. Хэдэн бөхийн ярьж байгааг сонсохуйд Батсуурь уг нь тийм жинтэй бөх биш гэхдээ л шуудагдаад өргөчих гэхээр 200 кг юм шиг л санагддаг гэж. Энэ нь бусдын мэхэнд орох үед биеэ суллаж тэгснээр жингээ нэмсэнтэй адил байдаг гэсэн үг юм. Аль ч бөхийн төрөлд сэтгэл зүйн нөлөө гэж бий. Тэгвэл залуу арслан хэнтэй ч таарсан айж бэргэх, унах байх гэж бодох юм ер байдаггүй гэдэг юм билээ. Харцага цол хүртснийхээ дараахан сонинд нэг ярилцлага өгөхдөө

-Хашир аварга, арслангуудтай таарлаа гэхэд би айдаггүй. Айвал яаж барилдах юм бэ. Сайхан л үзчихнэ дээ гэж боддог. Харин нэг дэвжээнийхээ бөхтэй таарахад сандрал байдаггүй ч давчихна даа гэхээсээ яадаг бол гэсэн бодол төрдөг гэсэн байдаг.

Тэгээд нутгийн бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй 2015 оны улсын наадмын дөрвийн даваанд оноолт таарч хэрхэн барилдсанаа дурссан байдаг юм. Тэр хоёрын оноолт таарах магадлалтай арслан урьд өдөр нь Батсуурьт хэлж байж. Үнэхээр л бөхийн оноолтыг зарлахад таарсан байв.

Тэгээд юу ч ярьсангүй. Гар барилцаад л барилдаж эхэлсэн. Энэ тухай ярихдаа нутгийн нэг дэвжээний бөхтэй учраа таарахад хэн нь ч давсан яахав гэсэн бодлын үзүүр тэр байх гэж Батсуурь ярьж байсан юм. Түүнийг шинэ цол авах бүрт л аав нь дээлийн захыг нь мушгиж суудаг гэдэг. Барилдаж байгаа бөхийн дээлийн захыг мушгиж сууна гэдэг малгайг нь бариад дагаж яваа засуулаас ялгаагүйхүч өгчбайдаг гэдэг. Басхүү учиртай мушгинаа гэж. Байнга чанга атгаатай байх биш өөрөө мэх хийхэд нь хүчлүүлж учраагийнхаа мэхэнд орох үед хазайсан талд түшиг болох гээд мушгианы ухаан гэж далд философи тэнд үйлчилдэг байх юм. Амжилтын тухай ярьвал өнөөгийн улсын арслан маань 2007 онд Ховд аймгийнхаа баяр наадамд тав давж аймгийн начин цол авсан бол 2010 оноос улсын баяр наадмын дэнжид зодоглож эхлээд улсын харцага цолтой хоёрхон жил барилдаад 2014 оны наадмаар одтой сайхан барилдаж түрүүлэн улсын арслан гэдэг эрхэм цолны эзэн болжээ. Энэ жилийн наадмын бөх тун сонин болсон юм. Аварга, арслангууд өмнөх даваануудад уначихсан. Улсын начин Ш.Жаргалсайхантай үзүүр, түрүүнд үлдсэн нь Н.Батсуурь байв. Тэр хоёрыг тийнхүү есийн даваанд үлдэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан л даа. Хэдийгээр Жаргалсайхан тун одтой байгааг харсан үзэгчид түүнийг түрүүлэх нь гэж л бодохын зуур Н.Батсуурь хонгодож дайраад аваад явчихсан. Ингэж Намсрайжавын Батсуурь заан, гарьд цолыг алгасан улсын арслан болсон  тэр гайхалтай дүр зураг бөх сонирхогчдын ярих сэдвийн нэг хэвээр. Огтхон ч хуучрахгүй түүх болон үлдсэн юм. Түүний сайн бөх болох нь гэдэг нь бүр 2010-2011 онд л харагдсан даа. Улсын баяр наадамд зодоглосон жилээ л гурав давж дөрвийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт унасан байдаг. Мөн тэр хоёр жилд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд гурван ч удаа дөрөвт үлдэж. Бас сар шинийн барилдаанд 256 бөхөөс дөрөв давж тавын даваанд аварга Ч.Санжаадамбад цэргийн хурц арслан цолтой байхад нь унаж байсан бичлэг бий.

Тэр цагаас хойш өнөөгийн арслан маань зодоглосон барилдаан бүртээ дээгүүр барилдаж хэд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэжээ. Бөхийн мэргэжилтнүүд Н.Батсуурийг дүүрэн барилдаантай бөх гэж хэлдэг. Тийм ээ дүүрэн гэдэг олон талын барилдаантай гэсэн үг юм билээ. Аав нь улсын харцага Г.Намсрайжав бас л тухайн үедээ том цолтнуудыг айлгадаг байсан даа. Түүнийг хэн ч юун түрүүн амлаад байхгүй, тунаанд зориулчихсан юм шиг бөх л дөө. Одоо хүүгийнхээ барилдааныг үзээд хазайвал адилхан хазайж, давахаар нь сэтгэл нь сүлэгдэн суугаа. Бөх аавын жаргал гэдэг тэр юм даа.

Арслан Н.Батсуурь заал, танхимын барилдаанд зодоглохгүй үе гэж байхгүй дээ. Эрхэлсэн ажлаа л гэж боддог шиг байгаа юм. Энэ тухай өөрөө хэлэхдээНэгэнт л улсын энэ өндөр цолтон болсон хүн нас залуу байна. Барилдахаас өөрцгүй. Бөх сонирхогч үзэгчид ч биднийг л барилдаасай гэж хүсэмжилж байгаа шүү дээгэж байналээ. Түмнээ хүндэтгэнэ гэж энэ л дээ. Барууны магнайд улсын арслан Н.Батсуурь гарч ирлээ. Цоллооч нь уянгалаг цээл хоолойгоорУвс аймгийн Ховд сумын харьяат, ШШГЕГ-ынСүлдспорт хороо, “Увс нуурдэвжээ, “Химон констракшнкомпанийн бөх, Монгол Улсын арслан Батсуурь манлай хэмээн алдаршуулан дуудвай.

 

УДМАА ДАГАСАН ХҮЧТЭНИЙ НЭГ

 

Удамтай хүний үр, сүүтэй гүүний унага гэсэн хэлц үг байдаг. Үүний учрыг ухан тайлбарлахыг зорьсонгүй. ХаринАмьдралын тойрогбулангийн маань зочин улсын арслан Н.Батсуурь үнэхээр удамтай бөх гэдгийг л хэлэх гэсэн минь. Түүний өвөө нь бас авга ах нь хоёул улсын начин бол аав нь улсын харцага гээд нэг ам бүлээс улсын цолтон дөрөв төрсөн юм билээ л. Аав Г.Намсрайжав нь ах дүү наймуул. Бүгд сумын цолтой гэх. Тэднээс улсад ирж барилдсан бол юм дуулгах хүн байх л байсан гэдэг. Тэгвэл Ховдын Дарвийн хүн <span style="fon

Виктория Райдос энэ сарын 29-нд Монголд ирнэ.
Виктория Райдос энэ сарын 29-нд Монголд ирнэ.
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.