Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын зэвсэгт хүчний шинэ үеийн түүх

Монголын зэвсэгт хүчний шинэ үеийн түүх1911.12.30. Богд хаан Монгол Улсын анхны таван яамны нэг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам байгуулагдав. Галсанцэвэгмэдийн Гомбосүрэн Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.

af85ffa638d603f1big


 

1912. Төгс-Очирын Намнансүрэн Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.


1912.02.16. Улиастайн манж, хятад цэргийг хөөн явуулав.


1912.08.05-07. Ховд хотыг манжаас чөлөөлөв.

CCsYVrjUMAAj2Fi


1913.01. Өвөрмонголын нутагт 5 замын цэрэг оруулахаар шийдвэрлэв.

Mongolian_soldiers


1913.01.24. Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Оросын хаан  II Николайд бараалхав.

C4c4WpJXAAAsq-l


1913.02.16. Цэргийг бэлтгэн сургах тухай Орос, Монголын хэлэлцээр байгуулагдав.


1913.05.08. Хаант Орос улсаас Бага даргын сургуульд хэрэглэх зэвсгийг хүлээн авав.


1913.12.04. Хиагтын гурван улсын хэлэлцээр дээр Хаант Орос, Дундад иргэн улсын төлөөлөгчид Өвөрмонголд байсан Монголын цэргийг гарахыг шаардав.


1914.12.01. Манжбазарын Доржпалам Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.


1915.06.07. Хиагтын гурван улсын хэлэлцээрт гарын үсэг зурав.

中俄蒙协约签订现场


1919 оны зун Чойсүрэнжавын Жамъяндорж Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.


1921.02.09. Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилов.

6be7292e035cf456original


1921.03.02. Ардын намын цэргийн хэргийг захирах газар буюу штабыг байгуулжээ.


1921.03.13. Ардын түр Засгийн газрыг байгуулав.


1921.03.24. Цэргийн яамыг байгуулж, Цэргийн яамны эрхэлсэн түшмэл бөгөөд Бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатарыг томилжээ.


1921.04.10. Бүх цэргийн Зөвлөлийг байгуулав.


1921.07.10. Ардын засгийн Цэргийн явдлын яамыг байгуулан яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжинд Д.Сүхбаатарыг томилов.


1922.12.20. Цэргийн сайдаар С.Магсаржав томилогдов.

history_1482062100


1927.11.15. С.Дэндэвийг Цэргийн сайдаар томилов.


1929.01.23. Цэргийн сайдаар Ё.Сандагсүрэн томилогдов.


1929.03.22. Л.Дарьзав Цэргийн сайдаар томилогдов.


1930.04.15. Цэргийн явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлжээ.


1932.07.02. Цэргийн явдлын яамыг сэргээн байгуулж, сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, ХЦЗ-ийн Тэргүүлэгчид Г.Дэмидийг сонгон баталжээ.

ba888009cb5f726bbig


1937.09.02. Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар Х.Чойбалсанг томилов.

18_7570216272


1943.10.01. Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуулийг байгуулан Цэргийн явдлын яамны шууд харьяанд захируулав.


1944.07 сар. Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудыг Цэргийн явдлын яаманд шилжүүлэн захируулжээ.


1949.02.19. Цэргийн явдлын яамыг Улсыг батлан хамгаалах яам хэмээн нэрлэх болов.


1950.01.23. УБХЯ-ны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдов.


1952.05.29. УБХЯ-ны сайдаар Санжийн Батаа томилогдов.


1955.02.28. МАХЦ-ийн улс төрийн хэлтсийг Улс төрийн газар болгон дахин өргөтгөв.


1955.07.06. Улсыг Батлан хамгаалах яамыг татан буулгаж,  Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яамыг байгуулав. Монгол ардын хувьсгалт цэргийг Ардын цэрэг хэмээн нэрлэв.


1955.07.06. ЦНАХХЭЯ-ны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдов.


1956.04.25. ЦНАХХЭЯ-ны сайдаар Батын Дорж томилогдов.


1959.06.23. Ардын цэргийн хэргийг эрхлэх яамыг байгуулав. Жамъянгийн Лхагвасүрэн АЦХЭЯ-ны сайдаар томилогдов.

9704u5maa4tf4admkkn6s28jj


1960.03.14. Армийн тэргүүний офицеруудын анхдугаар Зөвлөлгөөн болов.


1965.06.12. Ардын цэргийн Ерөнхий штабыг Ардын цэргийн Жанжин штаб болгон өөрчлөв.


1968.03.16. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 85 тоот зарлигаар АЦХЭЯ-ыг БНМАУ-ын Батлан хамгаалах яам болгов.


1969.07.05. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Б.Дорж томилогджээ.

527-1400746290дорж1-185x300


1978.09.28. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ж.Авхиа томилогдов.

Б_Дорж Авхиа


1979.05.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдын 130 тоот тушаалаар Армийн корпус /ерөнхий цэргийн 5 дугаар арми/, мотобуудлагын 1, 6, 8 дугаар дивизийг байгуулжээ.


1979.08.31. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 345 тоот тогтоолоор БНМАУ-ын Батлан хамгаалах Зөвлөлийг байгуулжээ.


1981.11.28. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 417 дугаар зарлигаар “БНМАУ-ын бүх нийтийн цэргийн үүргийн тухай” хуулийг баталжээ.


1982.10.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ж.Ёндон томилогдов.


1989.10.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Л.Моломжамц томилогдов.

miss-directors 06


1990.09.18. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагдав.


1990.09.28. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ш.Жадамбаа томилогдов.

hqdefault


1990.11.25. БХЯ-нд Тамгын хэлтэс шинээр байгуулав.


1991.06.11. Цэргийн дотоод албаны дүрэм, цэргийн сахилгын дүрэм, цэргийн хүрээний ба харуулын дүрмийг Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар шинэчлэн баталжээ.


1991.07.03. Цэргийн албан хаагчдыг шинэчлэн баталсан загварын дүрэмт хувцаст шилжүүлэх тухай БХЯ-ны сайдын тушаал гарав.


1991.11.25. МАА-ийн албан хаагчид цэргийн шинэ тангараг өргөв.


1992.05.05. Бүх цэргийн хар сүлдийг БХЯ хүлээн авав.


1992.05. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдав.


1992.07.11. Бүх цэргийн хар сүлдийг Д.Сүхбаатарын талбайд анх цэнгүүлэв.


1994.06.13. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль батлагдав.


1994.06.30. Монгол Улсын цэргийн номлолын үндэс батлагдав.


1994.07.06. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цэргийн цол олгох дүрмийг батлах тухай” зарлиг гарав.


1993.10. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль батлагдав.


1995.01.03. Батлан хамгаалахын сайдын 3 тоот тушаалаар Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын цэргийн жинхэнэ алба хаах дүрэм, гэрээг батлав.


1996.07. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Д.Дорлигжав томилогдов.


1996.08.10. Монгол Улсын Засгийн газрын “БХЯ-ны зохион байгуулалтын бүтэц, зардлын төсвийн хязгаар батлах тухай” 194 дүгээр тогтоолоор ЗХЕШ-ыг БХЯ-ны бүтцээс гаргав. Мөн БХЯ-нд Төрийн нарийн бичгийн дарга гэсэн орон тоо бий болов.


1997.04.24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг батлав.


1998.04.24. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Р.Одонбаатар томилогдов.


1999.01. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ш.Түвдэндорж томилогдов.


2000.05.15. Батлан хамгаалахын сайдын 149 тоот тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг  батлав.


2000.08. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ж.Гүррагчаа томилогдов.

54dc8cb9e4c189.02204132


2000.09. “Центр АзБат-2000” хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчид оролцов.

b71fc7dcdde68817great


2000.12.02-03. Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамдын дээд хэмжээний Зөвлөлдөх уулзалт анх удаа Улаанбаатарт болжээ.


2003-2008. Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн баг АНУ-ын тэргүүлсэн Эвслийн “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд Ирак улсад үүрэг гүйцэтгэжээ.

2014.10.20.08


2003.01-08. Зэвсэгт хүчний Сургалтын хөдөлгөөнт баг (11 ээлжийн нийт 235 цэргийн албан хаагч) “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үүрэг гүйцэтгэсэн байна.


2003-2004. Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн баг Косово дахь НАТО-гийн Энхийг сахиулах ажиллагаанд Бельгийн салбарын бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэжээ.


2003-2004. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх НҮБ-ын цэргий

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.АРВИНГААС БОЛЖ 500 ГАРУЙ ИРГЭН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ГЭЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.АРВИНГААС БОЛЖ 500 ГАРУЙ ИРГЭН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ГЭЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.