Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар, Улаан-Үд хотын харилцаа шинэ шатанд гарна

ОХУ ын  Буриад  Улсын  Улаан-Үд хотын дарга  Александр  Михайлович Голковын урилгаар  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд  9 сарын 1-нээс   9 сарын 4-ний өдрүүдэд  албан ёсны айлчлал хийж байна.  Тэрээр гадаад албан ёсны анхны айлчлалаа  ах дүүгийн харилцаатай  Улаан-Үд хотоос эхэллээ.  350 жилийнхээ ойг энэ өдрүүдэд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа тус хотын удирдлагууд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболдыг хүндэт зочноор урьсан юм.

Улаан-Үд хотын  дарга А.М. Голков  хүндэт зочноо хотын захиргааны байрандаа угтан авч,  харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. “Юуны өмнө  бидний урилгыг хүлээн авч  Улаан-Үд хотын  түүхт баярт оролцож байгаад талархаж байна.   Манай хоёр хот   эртний  түүхт холбоотой. Тиймээс  ч ах дүү хотууд хэмээн хэлэгддэг.  Монгол Оросын харилцаа ч стратегийн  түншлэлийн хэмжээнд хүрсэн.

Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгөө засан хөгжиж байгаа хот.  Байгалийн баялаг ихтэй танай улсад хөгжлийн олон боломж гарц байгаагийн зэрэгцээ, манай 2 хотын хувьд ч  ах дүүгийн найрамдалт  харилцаагаа  дээдэлсээр ирсэн. Үүний нэг тод илрэл нь  ажил алба ихтэй  ч гэлээ бидний урилгыг хүлээн авч, Улан-Үд хотын 350  жилийн ойд  ирсэн таны  болон   Монголын ард түмний хүндэтгэл юм” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд хэлэхдээ ”Улаан-Үд хотын  350 жилийн ойн баярын мэндийг хувиасаа болон нийслэлийн сая иргэдийнхээ өмнөөс танд хүргэе. Буриад зон олны энэ сайхан баярын мэндийг УИХ-ын дарга  М.Энхболд,  МУ-ын  Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат нар танд  хүргэж байгааг уламжилахад таатай байна.  Манай хоёр хотын харилцаа  түүхийн  жим, иргэд хоорондын  харилцаагаараа улам өргөжин тэлж байна.   ОХУ,  Монгол улсын иргэд  визгүй зорчиж эхэлснээр 2 хотын болон иргэдийн харилцаа улам бүр ойртсон.  Цаашид  харилцаагаа эдийн засагжуулж,  харилцан ашигтай,  хотуудын хөгжлийг шинэ шатанд гаргах саналтай байгаагаа хэллээ.  ОХУ   нь Монголчуудын хувьд ойрхон. Бас дотно байдаг.  Тиймээс ч  улсууд, ах дүү хотууд хамтдаа хөгжинө гэж бодож байгаагаа хэллээ.

Улаан-Үд хотын  350 жилийн ойд  ОХУ-ын  10 гаруй хотын дарга уригдан оролцож байгаагийн зэрэгцээ  төрийн өндөр дээд хэмжээний зочид ирсэн гэдгийг  Улаан-Үд хотын дарга  А. М Голков онцолсон.  Мөн   Дархан-Уул, Орхон  аймгийн дарга нар болон  Монгол Улсын Дуурь бүжгийн  эрдмийн театрын  гоцлол дуучид ирсэн гэдгийг хэллээ.

Олон мянган Монгол залуус ОХУ-ын  Улаан-Үд хотод суралцаж төгссөн. Одоо ч суралцаж байна.   Тус хотын  ойн баярт  Монгол Улсын засгийн газар онцгой анхаарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд  өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа мөн илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С. Батболд Улаан-Үд хотын дарга  А.М. Голковыг  тааламжтай цагтаа  Улаанбаатар хотод  зочлохыг  урьлаа гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ИНЕГ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.