Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНЕГ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. ИНЕГ-ын шинэ дарга Лувсансамбуугийн Бямбасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.

 

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл шинээр томилогдож буй Л.Бямбасүрэн даргад энэхүү хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр, итгэл зүтгэлтэйгээр удирдаж иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхийг захив.

 

 

Л.Бямбасүрэн нь тус салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм. Тэрбээр шинэ ажлаа хүлээж аваад салбарынхантайгаа зэрэгцэж, Засгийн газрын бодлогыг нисэхийн салбарт амжилттай хэрэгжүүлж, сэтгэл нэгтэйгээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Л.Бямбасүрэн нь ИАТУЕГ-ын дэргэдэх Нисэхийн дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, тээвэр зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. БНХАУ, Сингапур, Япон, Швейцарь зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 1994 онд иргэний нисэхийн салбарт ажлын гараагаа эхэлснээс хойш 20 гаруй жил тус салбарт ажиллаж буй. “МИАТ” ТӨХК-д Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. 

 

С. Жавхлан анхны цалингаараа сурагчдад дүрэмт хувцас бэлэглэжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.