Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хадгаламж банкийг дампууруулж, 2009 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг Английн "Стандарт" банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн 220 тэрбум 276 сая 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж хэргийг анх 2013 оноос шалгаж эхэлсэн.
Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн ба үүнээс болж Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдаж, тэдний тавьсан өрийг нь Засгийн газар тэглэсэн. Тодруулбал, Засгийн газар яаралтай хуралдаж шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг “Стандарт” банканд төлсөн байдаг.
Түүнчлэн Ш.Батхүү нь Г.Алтан, Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэж үзэн шалгаж байжээ.
2020 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож байв. Улмаар 2021 оны 7дугаар сарын 19-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байдаг.
Ингээд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс 2022 оны 11 сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Батхүүг 10 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ч.Ганзоригийг 14.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Мөнхжаргалыг 14.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Сүрэнг 35,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснээр төрийн банкнаас 52,0 тэрбум төгрөг гаргуулж Э.Сүрэнд өгөхгүй байж татвар төлөгчдийн мөнгө аврагдаж, Жастын Батхүүгийн битүүмжлэгдсэн хөрөнгөнөөс төрийн 40,0 сая.ам долларын тодорхой хэсгийг ч барагдуулах боломж гарсан.
Өөрөөр хэлбэл Ш.Батхүүгийн хууль бус төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг Г.Алтан, Э.Сүрэн нар нь Хадгаламж банк ХХК-ийг Монгол банкнаас тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг төлбөрийн баталгаа, банкны баталгаа гаргах эрхгүй гэдгийг болон Банкны тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчөөс гаргасан журмыг зөрчсөн үйлдлээ нууж албан бичгийн бүртгэлд бүртгээгүй зэрэг үйлдлийг мэдэх боломжгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдсон гэж үзэж хэргийг буруу тал руу нь нийслэлийн эрүүгийн шүүх бүрэлдэхүүн Г.Есөн-эрдэнэ тэргүүтэй шүүгч нар шийдвэрлэж Төрийн банк 52,0 тэрбум төгрөгөөр хохироож (татвар төлөгчдийн), Жастын Батхүүгийн хохирол төлөх хөрөнгүүдийг чөлөөлж орхив.
Ингээд Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх төрийн мэдлийн татвар төлөгчдийн хөрөнгийг зүгээр урсаж гарах боломж олгож Жастын өмнөөс Стандарт банкинд төлсөн 40,0 сая ам доллар нийт 200 гаруй тэр бум төгрөгөөр хохироосон шийдвэр гаргасан байхад хэн ч тоохгүй байгаад гайхмаар.
Гэтэл нийгэм даяараа 2 иргэний бие биенээ залилсан эсхүл хөрөнгө оруулагч нарыг хамгаална гэсэн сүртэй мэдэгдэл хийж шүүх засаглалруу дайрч шүүмжилж бусдын хэрэгт хошуу дүрдэг сайд дарга нар татвар төлөгчдийн кармаанаас нүдэн дээр урсаад гарахад бэлэн болсон хэрэгт нүдэн балай чихэн дүлий санаатай суугаад байгаа хардах сэдэл өөрийн эрхгүй төрж байна.
Маргааш болон Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим яаж хэргийг шийдэхийг харах л үлдлээ.