Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Япон улстай хамтран ажиллана

Улсын их хурлын гишүүн, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал Япон улсын цахимжилтийн (дижитал) сайд, төрийн үйлчилгээний реформ хариуцан ажиллаж буй Таро Коно Кэйготой уулзлаа.

ЦХХХЯ-ны сайд Н.Учрал "Дижитал шилжилт хийх нь нийгмийн хандлага, соёлыг өөрчлөх олон сорилтыг давдагийг Японы Засгийн газар олж харж хууль зүйн сайд, гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан улм төрийн өндөр туршлагатай эрхэмийг технологийн сайдаар тохоон томилж ажиллуулж буй нь сонирхол татлаа.

1072 үйлчилгээг цахимаар үзүүлж буй E-Mongolia, 270 зөвшөөрлийг цахимаар олгох E-Business, програм хангамжийн их дэлгүүр mindgolia, авилгалтай тэмцэх шилэн ажиллагааны системийн талаар үдийн зоог барих хугацаандаа нэлээдгүй танилцуулсанд Коно сайд ихэд сонирхон мэргэжлийн багтаа бидний сайн туршлагыг хуваалцаж хамтран ажиллахаа илэрхийлэв. Сонирхолтой нь цахимжилтыг хурдасгахад саад учруулж буй 1000 гаруй хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа нь бидний УИХ—аар хэлэлцэж буй дүрэм журмын түгжрэлээс гарах 120 хуультай зорилго нэг буй нь дэлхийн улс гүрнүүд цахимжилтийг хурдасгахад ижил замыг туулж буй нь харагдаж байна.

Мөн уулзалтын үеэр мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тусгай бүс байгуулж гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа батлавал технологийн салбарын хөрөнгө оруулагчдаа Монголд урьж болно гэдгээ хэлэв.

Энэ удаа бид JiCA байгууллагын шугамаар эх орноосоо хувийн 9 старт апп компаниудтай ирсэн бөгөөд өнөөдөр 105 японы хөрөнгө оруулагч нарт манайхан pitch хийхээр бэлдэж байна".

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа
“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.