Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын ЭСЯ III сургуулийг үүсгэн байгуулсан баримт бичгийг дэлгэжээ

ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны хуудсанд Монгол-Оросын хамтарсан III сургуулийг үүсгэн байгуулах тухай 1994 оны хэлэлцээр, гэрээ болон тус сургуулийн дүрмийг байршуулжээ. Баримт бичгийг энд дарж үзнэ үү.

Дүрмийн 6.1-д сургуулийн захирал нь:

-Ардчилсан, ил тод, хүн төрөлхтний үнэт зүйлийг эрхэмлэсэн, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, хувь хүнийг чөлөөтэй хөгжүүлэх зарчмыг үндэслэн сургуулийг удирдана хэмээн заажээ.

Мөн дүрмийн

6.2-т Монгол Улсын БШУЯ нь Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн Ерөнхий удирдлыг хэрэгжүүлнэ.

6.3-т Монгол Улсын БШУЯ-наас томилогдсон захирал дунд сургуулийн шууд удирдлагыг хэрэгжүүлнэ.

7.1-т Сургуулийн захирал нь Монгол Улсын БШУЯ-ны өмнө ажлын үүрэг хариуцлага хүлээнэ хэмээн заажээ.

Өөрөөр хэлбэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хэлсэнчлэн Ж.Соронзон нь ОХУ биш Монголын хууль тогтоомжид захирагдаж, хэрэгжүүлэх үүрэгтэйг сургуулийнх нь дүрмэнд заагаад өгчээ.

БШУ-ы сайдын тушаалаар Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Энэ шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-наас “...Тус сургуулийн дүрэмд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь захирлыг томилох эрхтэй гэсэн заалт тусгагдсан ч түүнийг огцруулах эрхийн талаар ганц ч үг байхгүй” хэмээн мэдэгдэж, энэ асуудлаар Монголтой адил тэгш эрх эдлэх ёстойгоо сануулаад буй юм.

Харин БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Оросын талын мэдэгдлийг Монголын тусгаар тогтнол, боловсролын сайдын бүрэн эрхэд халдсан увайгүй, бүдүүлэг үйлдэл хэмээн мэдэгдсэн юм. Салбарын сайдын мэдээллийн дараа ОХУ-ын ЭСЯ дээрх бичиг баримтыг пэйж хуудсанаа байршуулжээ.

Б.Хэрлэн

Shuud.mn

Жүжигчин Байлаа буюу Б.Даваажав анхны бие даасан тоглолтоо хийнэ
Жүжигчин Байлаа буюу Б.Даваажав анхны бие даасан тоглолтоо хийнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.