Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Оюунгэрэлийн мэдээллийн мөрөөр АТГ шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн үү?

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Иргэний оролцооны нэгдэл" /ИОН/ нам байгуулснаа бүртгүүлэхээр өнгөрсөн онд Дээд шүүхэд хандсан.

Дээд шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд "...ИОН намын дүрэм нь хуульд харшилсан" гэж үзээд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.

Харин энэ шийдвэрийн дараа ИОНН-ыг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл нийгмийн сүлжээгээр Дээд шүүх, түүний шүүгчдийн талаар маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр "...Дээд шүүх гэмт хэргийн бирж болсон байна", "...Дээд шүүх улс төрийн акц хийж байна", "...Дээд шүүх үйл ажиллагаагаа нууцалж, хаалттай байлгаж байгаад наймаа хийдэг газар болсон уу", "...Дээд шүүхийн 23 шүүгчийн хөрөнгө дунджаар 500 сая төгрөг байна", "Дээд шүүхийн 15 шүүгч гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан", "...Дээд шүүхийн шүүгчид аж ахуйн нэгж компаниуд, тэр байтугай ББСБ эзэмшдэг" гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Ц.Оюунгэрэл "...Дээд шүүх өөрсдөө дэгээ тогтоодог, парламентлаг олонхын саналаар хэлэлцдэг болжээ. Шүүн таслахаас бусад үйл ажиллагаа, шүүгч ямар асуудал хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлийг мэдэх эрх яагаад байхгүй гэдэг асуудал гарна. Тиймээс шүүхийн шийдвэрүүдээс түүж энэ байгууллагад ажилладаг 23 шүүгчийн мэдээллийг анх удаа ил болгосон. Харин тэдний 15 нь онц ноцтой хэрэгт холбогдсон. Олон нийтийн мэдээллээс судлаад үзэхэд 15 шүүгч онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байжээ.

Үүнээс долоон шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн бол найман шүүгч нь мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон байна. Үүнээс гадна захиалгаар хэрэг шүүсэн, ЖДҮ-ийн хэрэгт оролцсон, газрын наймаанд холбогдсон хүмүүс ч байсан.

Гэсэн ч том хэрэгт орооцолдсон хэдий ч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Иймээс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй бол шүүгч байж болно гэдэг хуулийн шаардлагад нийцээд байдаг. Гэтэл иргэдийн итгэл хүлээх байгууллагын маань шүүгчдийн 62.5 хувь нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Харин яагаад энэ хүмүүсийг томилоод ажиллуулаад байна вэ" гэж ярьсан юм.

Тэгвэл Ц.Оюунгэрэлийн энэ мэдээллийн дагуу АТГ-аас шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өмнөд Солонгосын жүжигчин, модель Ким Ми Сү 29 насандаа таалал төгсжээ
Өмнөд Солонгосын жүжигчин, модель Ким Ми Сү 29 насандаа таалал төгсжээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.