Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Энгүүний даруухан аав МУСТА болжээ

“The Voice” шоуны тайзны ард үргэлж охиноо дэмжиж зогсдог Ц.Энгүүний даруухан аавыг кино урлагт 30 жил зүтгэж явааг хүмүүс хэр барагтай мэдэхгүй болов уу. Түүнийг А.Цэендаш гэдэг бөгөөд урлагийн найзууд нь Аска гэж дууддаг гэнэ. Хамгийн сүүлд Хотулун гүнж хэмээх түүхэн кинонд тулааны найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд олон жилийн хөдөлмөрийг нь төр үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнажээ.

Кинонд түүний ууган охин дуучин, хийлч, Voice- ийн үндэсний ялагч Ц.Энгүүн Марал хатанд, бага хүү Ц.Тэнгэр Чину баатрын бага насанд тоглож, дунд хүү Ц.Тэнгис орлон тоглогчдын багт ажилласан байна.Түүнийг кино урлагт чин сэтгэлээсээ хайртай. Ажилдаа зүрх сэтгэлээсээ ханддаг хэмээн хамтран зүтгэгчид нь бүгд магтдаг гэнэ.

Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум болно
Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум болно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.