Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум болно

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл болон ОХУ-ын хамтын ажиллагааны "Сотрудничество” агентлагтай хамтран зохион байгуулж буй Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум "Найрсаг хөрш, хязгааргүй яриа" сэдвийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14:00-18:00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу /хуучнаар РЦНК/ "Русский Дом”-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр болно.

Форумын үндсэн илтгэлийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа тавих бол Олон улсын сэтгүүлчдийн Холбооны дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга, ОХУ-ын сэтгүүлчдийн холбооны Олон улсын хэлтсийн тэргүүн Шафир Тимур "Оросын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өнөөгийн байдал" сэдвийн хүрээнд ярилцах юм.

МБСХ гаргасан шийдвэрээсээ буцаж олон бүжигчдийг хохироогоод байна
МБСХ гаргасан шийдвэрээсээ буцаж олон бүжигчдийг хохироогоод байна
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.