Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокуророос Н.Түвшинбаярыг хорих хугацааг сунгах санал дахин гаргажээ

Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өнгөрсөн сарын 5-нд цагдан хорьсон. Тэрбээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байгаа аж. Мөн коронавирусийн халдварт аван эмчлүүлж байгаа юм.

Н.Түвшинбаярыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй.

Түүнийг цагдан хорих хугацааг хамгийн сүүлд энэ сарын 5-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 15 хоногоор сунгасан. Харин цагдан хорих хугацаа нь өнөөдөр дуусаж байгаа бөгөөд хорих хугацааг үргэлжлүүлэх саналыг прокурорын зүгээс гаргаад байгаа аж.

Уг саналыг өнөөдөр шүүх хэлэлцэнэ. Бид мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Эх сурвалж: shuurhai.mn

ЭМЯ: Коронавирусийн 519 тохиолдол нэмэгдэж, 24-92 насны НАЙМАН хүн нас баржээ
ЭМЯ: Коронавирусийн 519 тохиолдол нэмэгдэж, 24-92 насны НАЙМАН хүн нас баржээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА