Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн 519 тохиолдол нэмэгдэж, 24-92 насны НАЙМАН хүн нас баржээ

2021-05-20 11:15:00
0

Монгол Улсад сүүлийн 24 цагт 8133 хүнээс шинжилгээ хийхэд коронавирусийн 519 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдвар 50618 болж байна. Шинэ халдварын 513 нь дотоодын халдвар бол эрүүл мэндийн 5 ажилтан шинээр халдвар авчээ. Харин зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн 4 дүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн 68 энэтхэг иргэний нэг бөгөөд давтан шинжилгээгээр халдвар батлагджээ. Тус иргэн Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа аж. Өчигдөр мөн 8 хүн нас барсан харамсалтай мэдээллийг ЭМЯ мэдээлж байна. Тэд 24-92 насныхан аж. Харин 805 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Шинэ халдвараас Улаанбаатарт 461, орон нутагт 52 хүн байгаа аж. Тодруулбал,

Орхон аймагт 8

Дархан-Уул аймагт 3

Сэлэнгэ аймагт 1

Төв аймагт 17

Архангай аймагт 9

Завхан аймагт 1

Говь-Алтай аймагт 5 хүн байна.

Эх сурвалж: shuurhai.mn

Д.Сумъяабазар: Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй
Д.Сумъяабазар: Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.