Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“КАПИТАЛ“-ААС 340 ТЭРБУМАА АВАХААР ГАНЦ САЙД АЖИЛЛААД ДИЙЛЭХ ҮҮ?

"Капитал" банк Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт 340 тэрбум төгрөгийг залгиж дампуураад 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Тус банкинд 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай байсан иргэдийн хохирлыг хуулийн дагуу барагдуулсан гэж байгаа. Гэтэл хамгийн том хохирол болох Засгийн газрын сангуудын 340 тэрбум төгрөгийн хохирол одоог хүртэл барагдаагүй байна. Тэр бүү хэл энэ их мөнгийг залгисан эзэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа өнөөг хүртэл шүүхэд энэ асуудлаар дуудагдаагүй байна.

Энэ тухай өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Банкны эрх хүлээн авагчтай 33 удуу уулзсан. Шүүхийн шийдвэр огт гараагүй. Процесс хэвээрээ байгаа учраас хүндрэл учраад байна" гэж УИХ-ын чуулганы танхимд мэдэгдэж байна. 

Ийм их хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг том цар хүрээтэй хэрэгжүүлэхгүй бол ганц сайд ажиллаад дийлэхгүй тал руугаа орж эхлэх нь.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

"Монголд бүртгэгдсэн коронавирусийн мутаци нь дэлхий дээр тархсан аюултай хэлбэрийн тоонд ороогүй"
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.