Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 940 шинэ тохиолдол илэрч, 40-95 насны 12 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 940 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 42464 болж байна. 828 нь Улаанбаатарт,  104 нь орон нутагт, 8 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Эрдэнэт 19, 
  • Сэлэнгэ 9, 
  • Төв 2, 
  • Завхан 32,  
  • Говь-Алтай 34, 
  • Өвөрхангай 2, 
  • Ховд 1, 
  • Булган 2, 
  • Дорноговь 1, 
  • Хэнтий 2,

Ингэснээр дотоодын халдвар 41804

Эмнэлгээс шалтгаалах халдвар 109,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 503,

Улаанбаатарын халдвар 37196,

Аймаг, орон нутгийн халдвар 4608 болж байна.

Сүүлийн 24 цагт 1308 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 27242 боллоо. 

Нийт 4878 хүн эмчлэгдэж байгаагаас 2833нь хөнгөн, 1452 нь хүндэвтэр, 469 нь хүнд, 124 нь маш хүнд байна.

12 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 142 болж байна.

40 настай эмэгтэй, 4 сарын 19-нд онош батлагдсан

78 настай эрэгтэй,  4 сарын 27-нд онош батлагдсан

83 настай эрэгтэй, 4 сарын 27-нд онош батлагдсан

95 настай эмэгтэй, 4 сарын 27-нд онош батлагдсан

58 настай эрэгтэй, 4 сарын 28-нд онош батлагдсан

58 настай эмэгтэй,  4 сарын 16-нд онош батлагдсан

74 настай эмэгтэй, 4 сарын 24-нд онош батлагдсан

70 настай эмэгтэй, 4 сарын 22-нд онош батлагдсан

74 настай эмэгтэй, 4 сарын 24-нд онош батлагдсан

94 настай эмэгтэй,  4 сарын 16-нд онош батлагдсан

41 настай эмэгтэй, 4 сарын 27-нд онош батлагдсан"  гэлээ.

УИХ: 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр тэтгэмж олгохоор боллоо
УИХ: 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр тэтгэмж олгохоор боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА