Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 9 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс:
-25 дугаар эмийн сан буюу Монос эмийн санд засвар хийж байсан 4 хүнээс
-БЗД-ийн ТҮК-ийн голомтоос нэмж 3 хүн
-Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 3 хүнээс коронавирус илэрчээ.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 699 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 1526 хүн халдвар авснаас. Эдгэрсэн хүний тоо 967 байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР