Монголын барилгын салбарт ихээхэн маапаантай нэгэн компани байдаг нь \"Эко констракшн\" компани. Улаанбаатарын А зэрэглэлд байшин барилга барьдаг, барилга бүр дээр нь хүний эрүүл мэнд, амь нас эрсэддэг. Гэвч тус компани хуулийн хариуцлага хүлээж дуулдаггүй, уснаас хуурай гарч сурснаараа хохирогчдыг бухимдуулсаар ирсэн.
Тэгвэл \"Эко констракшн\" компанийн захирал С.Нямдаваа дахин шүүхэд дуудагдахаар болжээ. Түүнийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталж, түүнд танилцуулахаар болсон байна.
С.Нямдаваа болон тус компанийн зарим албан тушаалтнуудыг \"Эко констракшн\" компанийн баригдаж буй барилгад гарсан хүний эрүүл мэнд, амь нас хохирсон хоёр осолтой холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлж байсан. Гэвч С.Нямдаваад яллах хангалттай баримт байхгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан удаатай.
Харин ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаж үзээд, прокурорын шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргаж, давж заалдах шатны шүүх хэвээр баталжээ.
Ингэснээр \"Эко констракшн\" компанийн захирал С.Нямдавааг яллагдагчаар татах тогтоол гаргаж, өөрт нь танилцуулахаар болоод байна.
Эх сурвалж: shuurhai.mn