Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2019” уралдаан зарлагдлаа

Тус уралдаан нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дамжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 9 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна.

Ангилал: Аж ахуйн нэгж байгууллагуудыг  

  1. Уул уурхай
  2. Эрчим хүч
  3. Барилга
  4. Зам тээвэр
  5. Боловсруулах үйлдвэрлэл
  6. Төрийн болон үйлчилгээний /боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар зэрэг/ гэсэн 6 ангилал тус бүрд 100 хүртэл ажилтантай, 100-аас дээш ажилтантай гэсэн ангилалаар салбар бүрээс 2 байгууллага шалгаруулна. 

Иймд аж, ахуй нэгж, байгууллагууд болзолт уралдаандаа идэвхтэй оролцож, шалгаруулалтанд оролцох материалиа 2020 оны 01 дүгээр сарын 15-ний дотор харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүлнэ үү.

Холбогдох мэдээллийг:

Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах журам: http://www.habemt.gov.mn/content/19338.shtml

Элчин сайд А.Баттөр Монголд шалгагдаж, эхнэр, зөвлөх нь Польшид эрэн сурвалжлагдаж байна
Элчин сайд А.Баттөр Монголд шалгагдаж, эхнэр, зөвлөх нь Польшид эрэн сурвалжлагдаж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА