“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 2 дахь шатны санхүүжилтийг самнах дамжлагаас дээш үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хүсэлтийг дараах зарчмын дагуу хүлээж авна.
- Аж ахуйн нэгж ХАВСРАЛТ-1 дэх асуултуудад үнэн зөв хариулж [email protected] цахим хаягт илгээнэ. ХАВСРАЛТ-1-ийг энд дарж татаж авна уу.
- МУХБ ирүүлсэн хариултуудыг “Зээлийн хүсэлт илгээх цахим систем”-д системийн админ дотоодоосоо бүртгэнэ. Харилцагчийг дараах 6 файлыг ирүүлэх и-мэйл явуулна.
- Зээлийн зарцуулалт
- Төслийн товч танилцуулга
- Төслийн мөнгөн урсгал
- Барьцаа хөрөнгийн жагсаалт
- Зээлийн өргөдлийн маягт
- Санхүүжилт хүссэн албан бичиг
- Хүсэлтийг бүртгэсэн тул харилцагч зээлийн хүсэлт бүртгүүлэх системд нэвтрэн тус хүсэлт дээрээ материал нэмж өгөх боломжтой болсон байх тул тус 6 файлыг хавсаргаж илгээнэ.
- Тус 6 файл нэмж ирснээр зээлийн хүсэлтийг хүлээж авсанд тооцно.