Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“БНХАУ жижиг улсуудад эргүүлэн төлж чадахгүй их хэмжээний зээл өгөн, колоничилж байна”

“БНХАУ жижиг улсуудад эргүүлэн төлж чадахгүй их хэмжээний зээл өгөн, колоничилж байна”

Жижиг улсуудад эргүүлж төлж чадахааргүй их хэмжээний зээл өгснөөр БНХАУ тэдгээр улсуудыг колончилж, дэлхийд ноёрхлоо тогтоохыг оролдож байна гэж сүүлийн үед яригдах болсон.

Пакистан, Жибути, Мальдив, Фижи зэрэг хөгжиж буй жижиг улс орнууд БНХАУ улсад их хэмжээний өртэй ба өрөө цаг тухайд нь төлж чадаагүйгээсээ болж газар нутгийнхаа хяналтыг алдаж, эхнээсээ эх орондоо БНХАУ-ын цэргийн бааз байршуулахыг зөвшөөрөхөөс аргагүйд хүрч байгаа жишээ ч байна.

БНХАУ-д 1 тэрбум гаруй ам. долларын өртэй Шри Ланк өнгөрсөн жил далайн эргийн боомтоо БНХАУ-ын засгийн газрын эзэмшлийн компаниудад 99 жилээр түрээслэхэд хүрчээ.

Төлж барагдахааргүй их мөнгө зээлж, зээлүүлсэн мөнгийг нь өгч чадахгүй байгаагийн хариуд ямар нэг төрлийн нөхөн төлбөр, хөнгөлөлт үзүүлэхийг шаардахыг мэргэжилтнүүд “өрийн хавх”, “өрийн колончлол” ч гэж нэрийддэг. Шри Ланк үүний нэг тод жишээ юм. БНХАУ-д 1 тэрбум гаруй ам. долларын өртэй тус улс өнгөрсөн жил далайн эргийн боомтоо БНХАУ-ын засгийн газрын эзэмшлийн компаниудад 99 жилээр түрээслэхэд хүрчээ.

АНУ-ын Африк дахь цэргийн гол бааз байрлах Жибути мөн л удахгүй далайн эргийн Дорале боомтынхоо хяналтыг Бээжингийн компанид шилжүүлэн өгч магадгүй болоод байгаа аж. Америкчуудын хувьд тус боомтыг БНХАУ-ын гарт орох явдлыг таслан зогсоохыг хичээж буй нь тус боомтын дэргэд БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчний бааз байрлаж буйтай холбоотой юм.

Өнгөрсөн 3-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон “ил тод бус гэрээ хэлэлцээр хийж, шунахайн сэдэлтэй зээл олгож, улс үндэстнийг өрөнд унагаж, бие даасан байдлыг нь ганхуулах явдлыг” дэмждэг хэмээн Бээжинг шүүмжилж байсан билээ. Дэлхийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар ямар улс орнууд БНХАУ-д хэр их хэмжээний өртэйг харуулаад зогсохгүй Монгол, Монтенегро, Лаос зэрэг улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад олгосон зээл нь хэдэн сая тэрбумаар хэмжигдэж, тухайн улс орнуудын ДНБ-ий томоохон хувийг эзэлж буйг харуулж байна.

Тэдгээр дэд бүтцийн бүтээг байгуулалтын дийлэнх нь Евразийг БНХАУ-тай холбох БНХАУ-ын Зам ба Бүс санаачилгын дор явагдаж байгаа ба тус санаачилгад оролцож буй орнуудын зам болон боомтуудын бүтээн байгуулалт БНХАУ-ын санхүүжилтээр хийгдэж байгаа билээ. Сүүлийн үед Бээжин Номхон далайн өмнөд хэсэгт цэрэг зэвсгийн хүчээ байршуулахаар төлөвлөж буй талаар хэвлэл мэдээллээр яригдах болсон юм. Өмнөд БНХАУ-ын далайд цэргийн баазын зориулалтаар арал барьж байгуулсан нь ч үүнийг баталж байгаа билээ.

Тонга ч мөн адил Бээжинд асар их хэмжээний өртэй ба өрөө эргүүлэн төлөх тал дээр асуудалтай байгаагаа ч хүлээн зөвшөөрчээ

Өнгөрсөн 4-р сард Бээжин Вануатугийн арлууд дээр цэргийн баазаа барих санаатай байгаагаа илэрхийлсэн. Вануатугийн арлууд нь Бээжинд 250 сая гаруй ам. долларын өртэй юм. Тус арал дээр цэргийн баазаа байршуулсанаар Австрали тивийн зүүн эрэгт хүрэх гол замд байрлах БНХАУ-ын цэргийн хүчний тоо мэдэгдэхүйц нэмэгдэх учир Австралийн засгийн газар үүнийг маш түгшүүртэйгээр хүлээн авсан билээ. Тонга ч мөн адил Бээжинд асар их хэмжээний өртэй ба өрөө эргүүлэн төлөх тал дээр асуудалтай байгаагаа ч хүлээн зөвшөөрчээ. Тус улсын Ерөнхий сайд Акилиси Похивагийн хэлж байгаагаар Бээжин зээлсэн мөнгөнийхөө оронд юу авах нь удахгүй тодорхой болох гэнэ. Тэрээр Номхон далайн бусад арлуудыг өрөө тэглүүлэх боломжийг хамтдаа хайхад уриалжээ. Тонга улсын БНХАУ-ын Экспорт Импортын банкнаас авсан хоёр удаагийн зээлийн хэмжээ нийт 119 сая гаруй ам. доллар болсон нь ДНБ-ийх нь ¼ -тэй тэнцэж байгаа аж.

Австралийн ABC сувагт өгсөн ярилцлагадаа Акилиси Похива, “Энэ маш том асуудал болоод байна. Бид өрийн дарамтанд ороод байна.” хэмээн ярьжээ. Түүний хэлж байгаагаар БНХАУ-д өртэй улс орнуудын тоо нэмэгдэхийн хэрээр асуудлыг дан ганц улсаараа шийдэх ямар ч боломжгүй болж байгаа гэнэ. Тэрээр, “Эдгээр жижиг улс орнууд нэгдэж энэ асуудлаас гарах шийдлийг хамтдаа олох байх гэж бодож байна.” хэмээн ярьжээ.

Бээжингийн хувьд зээлээ эргүүлэн төлөх бүрэн боломжтой орнуудад л зээл өгдөг хэмээн зээл өгөх үйл ажиллагаагаа “шудрага бөгөөд бусдын сайн сайхны төлөө” хэмээн тодорхойлсон. Номхон далайн орнуудад явуулж буй БНХАУ-ын бодлогыг судалж буй Сидней хотын Лоуи институтээс гаргасан судалгаагаар 2006 оноос хойш Бээжин Номхон далайн орнуудад нийт 1.8 тэрбум гаруй ам. долларын зээлийн тусламж үзүүлсэн аж. Тонгагаас гадна БНХАУ-д томоохон өртэй орнуудад Папуа Шинэ Гвиней 653 сая ам. доллар,Фижи 650 сая ам. доллар, Самоа 237 сая ам. долларын өртэй багтаж байна.

Эх сурвалж: Thesun.co.uk GOGO.MN 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.