Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хотын хэмжээнд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0951 цагт цахилгаан тасарсантай холбоотой тус яам эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл авч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд  эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүллээ. Тухайлбал,  УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдарын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийлээ.  Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан.  2 эх кесарев хагалгаанд орсон.

Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарсанаас Сүхбаатар аймагт 0315 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна.

ОХУ-ЫН МОСКВА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛИМПИАДАД МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН 12-Р АНГИЙН 8 СУРАГЧ УЛААНБААТАР ХОТОО ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ОХУ-ЫН МОСКВА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛИМПИАДАД МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН 12-Р АНГИЙН 8 СУРАГЧ УЛААНБААТАР ХОТОО ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА