Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.БАТЦЭЦЭГ: ХОТЫН ГУДАМЖ НАМАР НЬ ЖИМС, ЗУН НЬ ЦЭЦГЭЭРЭЭ ГОЁНО

Д.БАТЦЭЦЭГ: ХОТЫН ГУДАМЖ НАМАР НЬ ЖИМС, ЗУН НЬ ЦЭЦГЭЭРЭЭ ГОЁНО

Дулааны улирал эхлэн, хотын ногоон байгууламж сэргэлээ. Энэ үеэр Бээжингийн гудамжинд иргэд мод тарьж байна. Энэ талаар Нийслэлийн хот тохижуулах газрын ногоон байгууламжийн ахлах мэргэжилтэн Д.Батцэцэгээс тодрууллаа:

-Хаанаас энэ ажлыг хийж байгаа вэ?

-Нийслэлийн тохижилтын газар 43 гудамжинд мод тарьна. Төвийн “А” бүсийн гудамжнуудад гоёлын мод тарих ажил үргэлжилж байна.

-Хэдэн ширхэг мод суулгах вэ?

-Төлөвлөлтөөр 150-160 мянган ширхгийг тарьна. Одоо бараг наяад хувьдаа орчихсон.

-Өөр хаана эдгээр моддыг суулгах вэ?

-Энхтайвны өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт гудамжнуудад гоёлын модоо тарьж байгаа.

-Эргээд тарьсан модныхоо арчилгаа, тордолтыг хариуцаж ажиллах уу?

-Манай байгууллага өөрсдөө арчилгааг хариуцна. Хотын 43 гудамжны тордолтыг өвөл зунгүй хариуцаад явдаг даа.

-Тарьсан моддын хэдэн хувь бүрэн гүйцэт ургадаг вэ?

-Бид тарьсан модоо ширхэг бүрчлэн арчилж, хамгаалж ургуулахыг боддог. Түрүү жил 25 гудамжинд тарьсан моддын ургалт 95 хувьтай байлаа. Аливаа модыг тарихад 15-20 хувийн хоргодолтой байдаг. Гэхдээ бид ширхэг модыг ч хоргодолгүйгээр ургуулахыг боддог.

-Хүмүүс тариад ургуулсан, хотод өнгө үзэмж нэмж байгаад хэр ханддаг вэ, модыг гэмтээдэг үү?

-Арчлаад, тордоод, ургуулаад хотод өнгө нэмж байгаа моддыг ард иргэд өвөл зам товчлон явж байна гээд гишгэж туучдаг. Хөлдсөн мод дорхноо хугарна. Хөлдөлтөөр, гишгэлтээр, машин техникээр, хүний гараарихэндээ хугарч байна. Тэдгээр хугарсан модныхоо нөхөн сэргээлтийг давхар хийдэг.

-Энэ ерөнхийлөгчийн “Мод тарих өдөр” өдөртэй холбоотой ажил уу?

-Энэ бол 2018 онд хотод таригдах ёстой мод тарилтын ажил. Дараагийн долоо хоногийн бүх нийтийн мод тарилтын ажлаар үргэлжлээд явна.

-Ямар моднууд тарьж байгаа вэ?

-Голт бор, буйлс, гүйлс, монос, тэхийн шээг гэх мэтээр жимсээ өгдөг, өнгө алаглаж цэцэг нь гардаг моддыг сонгосон. Монос цагаан, голт бор ягаан цэцэгтэй. Хотын гудамжуудад дандаа ногоон навчтай, ногоон өнгө зохилсон ургамал тарьдаг байлаа шүү дээ. Одоо гоёл чимэглэл тал руугаа, аль болох өнгийг нь хувиргаж, цэцэглэдэг жимслэдэг моддыг тарьж байна. Ялангуяа зун нь цэцгээрээ гоёдог байлаа гэхэд цэцэг нь хагдарч унахад жимсээрээ гоёдог болох жишээтэй. Тэхийн шээг улаан жимс гардаг, долоогоно бас улаан жимстэй, моносноос хар жимс гарна. Ингээд жимснийхээ өнгөөр намар нь, зун нь цэцэгнийхээ өнгөөр гоёно гэж төлөвлөж тарьж байгаа.

С.ОТГОНБАЯР

Ч.Сайханбилэгийн ШШГЕГ-ын харъя 461 дүгээр ангиас бичсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ч.Сайханбилэгийн ШШГЕГ-ын харъя 461 дүгээр ангиас бичсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.