Панамын баримтуудыг илчилсэн олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэг Дапни Гализиагийн машинд нь өнгөрсөн сарын 16-нд тэсрэх бөмбөг тавьсны улмаас гэрийнхээ ойролцоо амиа алдсан билээ.
Сэтгүүлч бүсгүйн “Peugeot 108” маркийн машин хүчтэй дэлбэрэлтийн улмаас хэдэн хэсэг болон хуваагджээ.
Тэрээр амиа алдахаасаа өмнө Мальтын Ерөнхий сайд Жосеф Мускат болон түүний эхнэр оффшор данстай болохыг илчлээд байсан юм. Дапни сэтгүүлчээс гадна олон мянган уншигчтай блок хөтөлдөг байжээ. Түүний үхэл олон нийтийг цочирдуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа жагсаал болсон банйа.
Өнөөг хүртэл уг хэргийг хийсэн этгээд болон захиалагчийг олоогүй байгаа юм. Хэргийн мөрдлөгө хэтэрхий удаан байгаа учир сэтгүүлчийн гэр бүл шүүхэд гомдол гаргажээ.
Гэр бүл нь хэргийг мөрдөн шалгаж буй цагдаагийн орлогч комиссар Сильвио Валеттаг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгээд байцаагчаа солихыг хүссэн байна