Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.ХУРЦЫГ ТАГНАХААР “ЗАЛУУ МӨРДӨГЧИД” АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Арван нэгдүгээр сар үнэхээр хар бараан мэдээлэлтэйгээр эхэллээ. Нийгэм тэр дундаа сошиал хэрэглэгчид хоёр талд хуваагдан үзэлцэж байна. Улс төр ч тэр энгийн иргэдийн амьдрал ч тэр сэтгэл эмзэглүүлэн өнгөрөх боллоо. Балчир үрс зүй бусаар амиа алдаж, ор сураггүй алга болж дээр дооргүй эрэн хайж сэтгэлээ чилээж сууна.

Гэтэл өчигдөр Б.Хурц УИХ-ын 76 гишүүнийг Төрийн тэргүүнтэй нь хамт айлгаж орхилоо. Тэр залуу энэ улсын бүх нууцыг мэддэг айхтар чадалтай даа өөрийнхөө амийг аварч чадлаа. Б.Хурцын хурц ширүүн маргаантай өдөр өөр нэгэн хурц үйл явдал болсон нь Монголын хамгийн залуухан мөрдөгчид өөрсдийн тоглосон “Залуу мөрдөгчид” киногоо нээлээ.

Үнэндээ ойрын хэдэн сар ийм гэгээлэг хүсэл мөрөөдөл дүүрэн уран бүтээлийг үзсэнгүй. Хэдий том хүн ч яг л балчир үеийнх шигээ гэнэн цайлган байгаагаа мэдэрлээ. Энэ нийгэмд бид хайрлаж, итгэж, найзалж, нөхөрлөж өссөн хүмүүс гэдгээ мартаж орхижээ. Бид хар бараан мэдээллээр тархиа цэнэглээд өс хонзонгийн эргүүлэг дотор ороод гацчихсан байна.

Энэ киног зөвхөн хүүхдүүд гэхээс илүүтэйгээр насанд хүрсэн хүмүүс үзээсэй. Та л лав өөрийгөө ямар их хүсэл тэмүүлэлтэй, ямар шударга, ямар гэнэн цайлган байсан юм бэ гэх гэгээлэг цаг үе рүүгээ эргэн очих байх. Угаас гэнэн зан хүнийг гэгээрэлд хөтөлдөг гэдэг шүү дээ.

“Залуу мөрдөгчид” киног “Про стар” студийн уран бүтээлчид хийжээ. Өнгөрсөн жил тэд “Сайн аав” киног бүтээж талийгаач Т. Даваасүрэн гуайг дэлгэцэд мөнхөлсөн юм. Монголын кино урлагт “Про стар” студи орж ирээд удаагүй ч тэдэнд өөрсдийн гэсэн шинэлэг өнгө төрх байдаг нь кинондоо амбицгүй хөөхгүйгээр эгэл ардууд зориулж зохиолоо туурвиж киногоо бүтээдэг. Магадгүй энэ авууштай зан тус студийн залуу найруулагч С.Бүжинтэй холбоотой байж мэднэ. Үзэгчид угаас гоё ганган объект, олонд танигдсан төгс гол дүрүүдээс уйдаад эхэлсэн гэх үү дээ.

Д.Хаянхярваа ахмадуудын МӨНГИЙГ юунд зарцуулав
Д.Хаянхярваа ахмадуудын МӨНГИЙГ юунд зарцуулав
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.